Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо.
Neguun.mn сайт фэйсбүүк хуудсаараа 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр түгээсэн “Эрдэнэт үйлдвэрийн дээд албан тушаалтнууд ажлын байран дээрээ бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа. Энэ асуудлыг шалгах боломжтой байгууллагад бичлэгийг бүрэн эхээр нь өгөх боломжтой” гэх агуулга бүхий шууд дамжуулалт хийжээ. Тухайн шууд дамжуулалт нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгэн ажилтныг ажлын байран дээрээ хоёр удирдах албан тушаалтантайгаа бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг редакцад ирсэн, мөн А