img
Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны гуравдугаар хурал 10 дугаар сарын 3-нд боллоо. Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ХМЗ-ийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэлийг танилцуулж, хоёрдугаар хагас жилийн төлөвлөгөөнд санал зөвлөмж хүлээн авлаа. 
img
Судлаач оюутнуудтай өглөөний уулзалт хийлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс МУИС-ийн ахлах болон төгсөх ангийн оюутнуудад “Бизнес дэх хүний эрх ба хэвлэл мэдээлэл” сэдвээр мэдээлэл өгөх өглөөний уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад “Хэвлэл мэдээллийн социологи” хичээлийг сонгон судалж буй 20 гаруй оюутан хамрагдаж шинэ мэдлэг, мэдээлэл хүлээн авав.
img
"Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2025" болно
"Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" буюу JEF-2025 зургаа дахь удаагийн форум аравдугаар сарын 10-ны Баасан гарагт болох гэж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаагийн форумыг "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
img
Г.Гүнжидмаа: Зөвхөн сэтгүүлчид ч биш, бүгдээрээ ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж, AI эринийг зөв угтах ёстой
Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж” хэмээх сэдвийг Хэвлэл мэдээллийн зөвлөл онцолж зургаа дахь удаагийн Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 10-нд болох тус форумын талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ярилцлага өглөө.
img
Цэцэрлэг хотын утаа хүний эрхийг ноцтой зөрчиж буйг олон талт оролцоотойгоор хэлэлцлээ
Архангай аймгийн төвд 2025 оны есдүгээр сарын 22-нд болсон олон талт хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний төв, хүний эрхийн болон иргэний нийгмийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэд болон сэтгүүлчид зэрэг 30 гаруй төлөөлөл оролцож, агаарын бохирдол эрүүл мэнд, эдийн засаг, хүний эрхэд учруулж буй хор уршиг, аюул эрсдлийн талаар хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээг “Архангайн амьдрал” сонины редакц санаачлан зохион байгуулсан бөгөөд тэд агаарын бохирдлын талаар эрэн сурвалжлах бүтээл бэлтгэхдээ гол эх сурвалжуудыг уулзуулж, иргэдийн дуу хоолойг сонсож, холбогдох баримт, мэдээллүүдээ нягтлав.
img
“Бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлыг мэдрэмжтэй мэдээлье” вебинар боллоо
​​​​​​​Европын холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд оюутнуудад зориулсан бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлыг хэрхэн олж харах, сэтгүүл зүйн бүтээл хийхдээ анхаарах зүйлс зэргийн талаар мэдээлэл өгөх вебинарыг долдугаар сарын 3, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн вебинарт МУИС, ШУТИС, СЭЗИС-
img
Орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд сэтгүүлчид болон сэтгүүл зүйгээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтыг цувралаар зохион байгуулж буй билээ. 
img
ХМЗ-ИЙН ГИШҮҮНД “СЭТГҮҮЛЧ” БОЛОН ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт амжилттай болж өнгөрлөө
Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалтыг 2025.05.23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
img
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
ХМЗ-ийн гишүүд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан 2025.05.01-ний өдөр цахим хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт удирдах зөвлөл болон ёс зүйн хороодын хорь гаруй төлөөлөл оролцож, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан зохицуулалтуудын давуу болон сул талыг хэлэлцэв.
img
“Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо
Сэтгүүл зүйгээр суралцаж буй ахлах ангийн оюутнуудад зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо. Сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
img
Мэдээллийн ил тод байдал, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар туршлага солилцлоо
Холбооны Бүгд Найрамдах Герман болон Бельгийн хаант улсад зохион байгуулагдаж буй төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээллийн ил тод байдлын талаар туршлага солилцох аялалд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо.
img
Бүх гишүүдийн сургалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс зохион байгуулдаг бүх гишүүдийн ээлжит сургалт арванхоёрдугаар сарын 13-нд болж, 30 хүн оролцлоо. Энэ удаагийн сургалтаар “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын шинэчлэлийг ярилцан, хэд хэдэн нэмэлт заалт оруулахаар болов. Ингэхдээ сүүлийн жилүүдэд ирж буй гомдлуудад үндэслэн шинэчлэл хийж буй юм.
img
Зөвлөлдөх уулзалт: “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт”
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэвлэл мэдээллийн бодлого, эрх зүйн орчны зохицуулалттай холбогдуулан шүүх, хуулийн салбарынхантай хамтарсан зөвлөлдөх хэлэлцүүлгийг “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт” сэдвийн хүрээнд Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгууллаа.
img
Хэвлэл мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг дэмжих нь
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөр хэрэгжүүллээ.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Сэтгүүл зүйн шинэ салхи, шинэ үеийн медиа Unnu.news
Хэвлэл мэдээллийн салбар дижитал уугуул иргэд буюу төрсөн цагаасаа л электрон төхөөрөмжтэй харьцаж өссөн үеийнхэнд мэдээллийг сонирхолтой бөгөөд үр өгөөжтэйгөөр хүргэх амаргүй сорилттой тулгараад байгаа билээ.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Нийтийн эрх ашиг, олон нийтийн захиалгаар редакцын бодлогоо тодорхойлдог itoim.mn
Бидний өдөр тутмын ажил, амьдралд техник технологийн ололт гүн гүнзгий нэвтэрч, мэдээ мэдээлэл хүлээн авах эх үүсвэр жилээс жилд төрөлжиж, цар хүрээ нь тэлж байна. Энэ хэрээр бид хэрсүү байх, мэдээллийн үнэ цэн, эх үүсвэр, тэнцвэртэй байдал яагаад чухал гэдгийг илүүтэй авч үздэг боллоо. Энэ дунд өөрийн өнгө төрх, нийтлэлийн бодлого, сэтгүүл зүйн чиг шугам, алтан дүрмээс гажаагүй, уншигчдынхаа итгэж болох эх сурвалж нь болсон iToim.mn сайтын редакцаар зочлох завшаан тохиов.
img
"МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ: Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл" хурал боллоо
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үйл ажиллагаа нь сэтгүүл зүйн чанарын өөрчлөлтүүдийг гурван жилийн хугацаанд мэргэжлийн сэтгүүл зүйн байгууллагууд, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн агуулгад, тэр дундаа улс төрийн мэдээлэлд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд шинэ санаачилгууд гаргаж, редакцын бодлогодоо олон талт байдлыг тусгаж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангахын тулд идэвхтэй ажиллаж ирэв
img
Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар хуралдаан аравдугаар сарын 14-нд боллоо. Энэ удаагийн хурлаар 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэл, хоёрдугаар хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.
img
РЕДАКЦЫН БУУХИА: Орон нутгийн дуу хоолой “Архангай медиа групп"
“Хэдүүлээ Архангай явахаар боллоо” гэсээр орж ирэх редакторынхaa араас хол замд дотор муутайгаа санаад хэсэг барайж орхилоо. Тэгэхдээ яагаад ч юм Монголын хэвлэл мэдээллийн салбарыг Улаанбаатар хотын байгууллагуудаар төсөөлж явсандаа ихэд ичиж, амьдралдаа анх удаа орон нутагт сэтгүүл зүй хэрхэн өрнөдгийг дэргэдээс нь харна гэхээс яарч байлаа.