ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага (IFMS) нь Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой хамтын удирдлагын байгууллага юм.

IFMS нь нийгэм, соёл, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг нэгтгэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг дэмжих, тогтвортой хөгжлийг хангах, өөрийн зохицуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах чиглэлээр ажилладаг.

Хэвлэл мэдээллийн зөвлөл ба IFMS

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь Монгол Улсад хэвлэл мэдээллийн хариуцлага, мэргэжлийн ёс зүй, өөрийн зохицуулалтыг хөгжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн сайн дурын санаачилгаар 2015 онд байгуулагдсан.

ХМЗ-ийн Ёс зүйн хороо нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын нийтэлж, нэвтрүүлсэн бүтээл нь мэргэжлийн ёс зүйн зарчим, стандартыг зөрчсөн эсэхийг хэлэлцэн шийдвэрлэдэг.

Ёс зүйн хороо байгуулагдсан цагаас хойш 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 679 гомдлыг хүлээн авч, шийдвэрлээд байна.

IFMS нь Ёс зүйн хорооны 30 гишүүний хараат бус, бие даасан шийдвэр гаргах нөхцөлийг дэмжих, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой. Ингэснээр IFMS нь Монгол Улсад чөлөөт, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн хэвлэл мэдээллийн орчныг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

 

АЛСЫН ХАРАА

Хараат бус, бие даасан, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл болон түүний өөрийн зохицуулалтын тогтвортой хөгжлийг дэмжих замаар Монгол Улсад ардчилал, шударга ёс, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн ёс зүй, стандартыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороог тогтвортой, хараат бусаар ажиллахад нь дэмжлэг үзүүлэх.

 

ҮНЭТ ЗҮЙЛ
  • Хамтын ажиллагаа – олон талын оролцоо, хамтын шийдэл, харилцан итгэлцлийг эрхэмлэх;
  • Хариуцлага – үйл ажиллагаа, шийдвэр, зарцуулалтдаа хариуцлагатай байх;
  • Ил тод байдал – үйл ажиллагаа, засаглал, санхүүжилтийн зарчимд ил тод, нээлттэй хандах;
  • Мэргэжлийн чанар – хэвлэл мэдээллийн ёс зүй, стандарт, өөрийн зохицуулалтын мэргэжлийн зарчмыг дээдлэх;
  • Хараат бус байдал – хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт болон ёс зүйн шийдвэр гаргах үйл явцын бие даасан байдлыг хамгаалах.

 

ТАНЫГ НЭР ДЭВШИХИЙГ УРЬЖ БАЙНА!

 

Хэрэв та:

✅ Хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэдэг;

✅ Мэргэжлийн ёс зүй, стандартыг дэмждэг;

✅ Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг ойлгодог;

✅ Ил тод, хариуцлагатай, шударга нийгмийн төлөө хувь нэмэр оруулах хүсэлтэй;

✅ Олон талын төлөөлөлтэй орчинд хамтран ажиллаж, бодит хувь нэмэр оруулах сонирхолтой бол Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага (IFMS)-ын Удирдах зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

 

НЭР ДЭВШҮҮЛЭХ

Нэр дэвшүүлэх холбоос: https://forms.gle/MoZTHxsHSBkL9Uq5A

Дэлгэрэнгүй мэдээлэл: www.ifms.mn www.mediacouncil.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.