СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР: Европын Холбооны санхүүжилттэй Монголын төслийн хөндлөнгийн эцсийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР: Европын Холбооны санхүүжилттэй Монголын төслийн хөндлөнгийн эцсийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ

“Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төсөл

 

Албан тушаал:

 Хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх

Гэрээний төрөл: 

 Богино хугацааны зөвлөх үйлчилгээ

Төсөл :   “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төсөл
Байршил :

 Монгол

Ажил гүйцэтгэх хугацаа:  2026 оны 3-р улирал; үнэлгээний үйл ажиллагаа 10, 11-р сард, эцсийн тайлан болон танилцуулга 12-р сард болно
Хэлний шаардлага:

 Англи болон монгол хэл

Өргөдөл гаргах эцсийн хугацаа:

 2026 оны 8-р сарын 31

 

Ерөнхий мэдээлэл

DW Akademie бол Deutsche Welle-н олон улсын хэвлэл мэдээллийн хөгжил, сэтгүүлзүйн сургалт, мэдлэг дамжуулах төв. Манай төслүүд нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлд саадгүй нэвтрэх эрхийг бэхжүүлдэг. DW Akademie нь дэлхий даяар хүмүүст найдвартай баримт, бүтээлч яриа хэлэлцээнд үндэслэн бие даан шийдвэр гаргах боломжийг олгодог. DW Akademie нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) стратегийн түнш юм. Мөн ХБНГУ-ын Гадаад хэргийн яам болон Европын Холбооноос (ЕХ) санхүүжилт авдаг бөгөөд 70 орчим оронд үйл ажиллагаа явуулдаг.

Европын Холбооны санхүүжилттэй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг DW Akademie-н урт хугацааны түнш Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (MCM)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уг төсөл нь салбарын бие даасан байдал, сайн засаглал, нийгмийн эв нэгдлийг хангахад хувь нэмэр оруулах чадавхийг бэхжүүлэх замаар Монголын иргэний нийгэмд хариуцлагатай байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Энэ нь Монголын иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй ил тод, хариуцлагатай байдлын хангалтгүй байдал, олон нийттэй харилцах чадавх сул, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон улс төрийн оролцогчдын хоорондын итгэлцэл бага, түүнчлэн залуучууд болон эмзэг, гадуурхагдсан бүлгүүд бодлогын хэлэлцүүлэгт бодитой оролцох боломж хязгаарлагдмал зэрэг гол сорилтыг шийдвэрлэхэд чиглэнэ.

Төсөл нь иргэний нийгмийн байгууллагууд (ялангуяа тууштай оролцож буй 30 ИНБ-аас бүрдсэн үндсэн бүлэг), хэвлэл мэдээллийн салбарын оролцогчид болон сургагч багш нартай хамтран ажиллаж, залуучууд болон бусад эмзэг бүлгийг нөлөөллийн үйл ажиллагаа, олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах цахим харилцааны шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. ИНБ-ууд, хэвлэл мэдээлэл болон бусад оролцогч талуудын цахим харилцаа, олон нийтэд хүрч ажиллах үйл ажиллагаа, хамтын ажиллагааг бэхжүүлснээр төсөл нь Монгол Улсад илүү ил тод, хүртээмжтэй, оролцоонд суурилсан иргэний орон зайг дэмжих зорилготой юм.

Төсөл дуусах хугацаа ойртож буйтай холбогдуулан DW Akademie төслийн гүйцэтгэл болон хөгжлийн үр нөлөөг үнэлэх туршлагатай хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх хайж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Монгол - СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

English - TERMS OF REFERENCE

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.