Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад МҮОНР-ийн мэдээ, нэвтрүүлгийн албаныханд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим болон салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.