Нэр төрд хамаарах мэдээлэлд эх сурвалжийн тэнцвэр, баримтыг чухалчлахыг редакцуудад санууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2024 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 14-ний өдөр болж хоёр гомдол хэлэлцлээ.
Nuuts.mn сайтын бэлтгэсэн улсын бүртгэлийн тухай цуврал нэвтрүүлгийг Ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж дүгнэлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны IV улирлын хурал арванхоёрдугаар сарын 07-нд болж, гурван сайтад холбогдох дөрвөн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ASU.MN, PAPARAZZI.MN САЙТУУДЫГ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2022 оны нэгдүгээр улирлын хурал дөрөвдүгээр сарын 18-нд болж, хоёр сайтад холбогдох гомдлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хоёр талын эх сурвалжаар мэдээгээ баталгаажуулсан NTV зөвдөв
Эдгээр редакц нь уг мэдээллээрээ ташаа мэдээлэл түгээсэн, хамааралгүй асуудалд холбогдуулан нэр төрд халдсан, бодит байдлыг мушгин гуйвуулсан, гүтгэсэн хэмээн гомдолд дурджээ. NTV телевизийн зүгээс гомдолд хариу тайлбар ирүүлсэн бол нөгөө телевизийн редакц хариу тайлбар ирүүлээгүй болно.
Өргөн нэвтрүүлгийн долоон телевизийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ес зүйн хорооны 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хурал зургадугаар сарын 21-нд болж нэг гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэхүү гомдол нь өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр нэвтрүүлсэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөртэй холбоотой байлаа. Тухайлбал, Eagle, C1, ETV, NTV, SBN, UBS, Монгол HD телевизээр тавдугаар сарын 6-ны өдөр шууд дамжуулсан “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр коронавирусын халдвараар нас барсан иргэдийг халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөж, сүүлчийн замд нь үддэг тухай сурвалжилга гарсан.
Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 25-нд болж, хоёр гомдыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны II улирлын ээлжит хурал 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр болж хоёр гомдол хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТВ4 ТЕЛЕВИЗИЙН ГУРВАН МЭДЭЭЛЭЛ ЁС ЗҮЙН ХЭД ХЭДЭН ЗАРЧМЫГ ЗӨРЧЖЭЭ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын ээлжит хурлаа коронавирустэй холбоотойгоор үүссэн хөл хорионы нөхцөлтэй уялдан онлайнаар зохион байгууллаа. Хурал 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болж, гурван гомдол хэлэлцлээ. Энэхүү гурван гомдол нь гурвуул ТВ4 телевизийн бэлтгэсэн мэдээлэлтэй холбоотой байлаа.