img
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газартай хамтран “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
img
СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ /JEF-2019/ БОЛЛОО
Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2017 онд “Ёс зүй ба Эрх зүй”, 2018 онд “Дижитал эрин үеийн   мэргэжлийн   сэтгүүл   зүй”   сэдвийн   хүрээнд   болж   байсан   бол   энэ   жил “Хэвлэлийн эрх чөлөө – Дижитал хувьсал” сэдвийн хүрээнд боллоо.
img
УЛСТӨРЧ АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД Ч МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ БАРИМТЛАНА
“Улстөрч агентлаг” өдөр тутмын үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллахаа мэдэгдэж Хэвлэл мэдээллийн зөвлөлд нийтлэлийн бодлого, дотооддоо мөрдөн ажилладаг ёс зүйн дүрмээ танилцууллаа.
img
"ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ" СУРГАЛТ БОЛЛОО
Монголын Сайтын холбооноос Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 12 дахь удаагийн сургалтдаа хамрагдлаа
хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, ёс зүй, өргөдөл гомдол шийдвэрлэх үйл явцад сургаж, дадлагажуулах ажлыг сүүлийн таван жилд тогтмол хэрэгжүүлж байна.
img
Сэтгүүл зүйн багш нар ёс зүйн өөрийн зохицуулалтын хөтөлбөр боловсруулах сургалтад хамрагдлаа
Монголын сэтгүүл зүйн их, дээд сургуулийн сэтгүүл зүйн ёс зүйн хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх зорилго бүхий тус сургалтын үеэр мэргэжлийн багш нар хоорондоо заах аргын хувьд туршлага солилцсон нь онцлог байв.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН "ХҮЧ" ХЭНИЙ ГАРТ БАЙНА ВЭ?
Технологийн эрин үед датаг хэн эзэмшиж, хэрхэн хамгаалж байна. Хэвлэл мэдээлэл тогтвортойгоор оршин тогтнохын тулд санхүүжилтын ямар шинэ хэлбэрүүдийг эрэлхийлж байна.
img
МҮОНТР-ИЙН ХАМТ ОЛОН САЛБАРЫН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад МҮОНР-ийн мэдээ, нэвтрүүлгийн албаныханд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим болон салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
img
ХМЗ-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН СУРГАЛТААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМД НЭМЭЛТ ЗААЛТ ОРУУЛЛАА
Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүх гишүүдийн хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг болж хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргав. Ингэснээр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим 10 заалттай болж байгаа юм. Ёс зүйн зарчим 10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ хэмээн тусгав.
img
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН САЛБАРЫНХАН ХЭЛЭЛЦЭВ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Глоб интернэшнл төвөөс зохион байгуулсан “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн салбарынхан санал солилцлоо. Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төвөөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлын мониторингийг танилцуулсан юм.
img
"ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ҮЕ ДЭХ СОНГУУЛЬ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Цахим сүлжээнд үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд ихээр түгэх болсон энэ  үед сэтгүүл зүйн салбар үүний эсрэг хэрхэн ажиллах шаардлагатай байна вэ, ялангуяа сонгууль дөхөж буй энэ цагт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд юуг анхаарвал зохих вэ, мэдээллийн үнэн бодит эсэхийг хэрхэн нягталж шалгах вэ зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фредрих Эбертийн сан, Глоб Интернэшнл ТББ, Нээлттэй нийгэм форум хамтран “Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
img
МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монгол телевизийн хүсэлтээр мэдээний албаны сэтгүүлч, уран бүтээлчдэд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын талаар сургалт хийлээ. Сургалтын үеэр “Сэтгүүлчийн ёс зүй”, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвүүдийг хөндсөн юм.
img
“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ-2019” ФОРУМД ОРОЛЦЛОО
“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум боллоо.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙВ
Хэвлэл мэдээллийн зөвлөл өнөөдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн ангийн оюутнуудад “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдэвт сургалт хийлээ.
img
ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИНЭ ТРЭНД БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ СУРГАЛТ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цахим сэтгүүл зүйн шинэ трэнд - мэргэжлийн ёс зүй” интерактив сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд Авилгатай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа.
img
СЭТГҮҮЛЧДИЙН ЯЛГАРАЛ БОЛ ЁС ЗҮЙ-"СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ 2018"
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум 2018”-ыг энэ сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй тус форумаар энэ жил мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе, тэр дундаа цахим орчны хөгжилтэй холбоотой асуудлыг хөндсөн нь онцлог байлаа.
img
УРИАЛГА
“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форумын үеэр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл болон форумд оролцогч цахим сайтуудаас энэхүү уриалгыг гаргаж байна. 
img
РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЁС ЗҮЙН ХОРОО ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болж, нэр бүхий 4 телевизд хаяглан ирүүлсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
img
ЦАГДААГИЙН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газар, Фридрих Эбертийн Сантай хамтран Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер, хэсгийн байцаагч нарт "Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
img
ЗҮҮН БҮСИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Дорноговь аймгийн Сайншанд хотод зургаадугаар сарын 03,04-ны өдрүүдэд зүүн бүсийн орон нутгийн хэвлэл мэдээллийн бүсчилсэн сургалтыг Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран зохион байгуулав.