Мэдээ, мэдээлэл

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ, ХҮЧИРХИЙЛЛИЙН АГУУЛГАГҮЙ ХАРИЛЦАА" цахим хэлэлцүүлэгт оролцлоо
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ, ХҮЧИРХИЙЛЛИЙН АГУУЛГАГҮЙ ХАРИЛЦАА

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ, ХҮЧИРХИЙЛЛИЙН АГУУЛГАГҮЙ ХАРИЛЦАА" цахим хэлэлцүүлэгт оролцлоо

Тавдугаар сарын 12-ны өдөр болсон “Цахим орчин дахь хүний эрхийн мэдрэмжтэй, хүчирхийллийн агуулгагүй харилцаа” сэдэвт цахим хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож, илтгэл тавьлаа.

 

Ингэхдээ “Хэвлэл мэдээлэл,  нийгмийн сүлжээн дэх мэдээлэл ба жендэр” сэдэвт илтгэлээр сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэглээ, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хязгаарлалт, худал мэдээллийг хэн тараадаг вэ? хариуцлагын тогтолцоо, жендэр-үзэн ядах үг хэллэг, цахим орчин дахь өөрийн зохицуулалт зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Уг хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэг нь найм дахь нь болж байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт урлаг соёл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, мөн нийгмийн хэвлэл мэдээллийн нөлөөлөгчдийг оролцуулсан явдал байв. 

 

Хэлэлцүүлгийн бичлэгийг доорх холбоосоос хүлээн авна уу. 

https://www.facebook.com/gender.gov.mn/videos/209667924077917 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД