Мэдээ, мэдээлэл

ЦАХИУР.МН САЙТЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ
ЦАХИУР.МН САЙТЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ

ЦАХИУР.МН САЙТЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байгаа. 

 

Энэ удаад tsahiur.mn сайтын редакцаар зочлон, уулзалт хийлээ. Уулзалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн аюулгүй байдал зэрэг сэдвийг хөндөн ярилцав. Мөн сэтгүүлчдийн зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өөрийн зохицуулалтын үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо.

 

Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн эрх зүйн болон өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьлаа. Мөн Эрэн  сурвалжлах  сурвалжлагчдын төвийн  сургагч багш А.Амартүвшин сэтгүүлчдийн аюулгүй байдал, цахим аюулгүй байдал гэж юу болох, хэрхэн хамгаалах асуудлыг хөндөн ярилцаж, тэдгээрээс сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн юм.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД