Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум – JEF 2026”-ыг 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Энэ жилийн форумд сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, хүний эрх, технологийн салбарын төлөөлөл, сэтгүүлчид, судлаачид, багш, оюутнууд оролцож, хиймэл оюуны хурдацтай хөгжлийн сэтгүүл зүйн салбарт үзүүлж буй нөлөө, түүнтэй холбоотой ёс зүйн сорилт, боломжийн талаар хэлэлцсэн юм.