img
“Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой” хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайланг бэлтгэж олон нийтэд танилцуулав
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой” хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайланг бэлтгэж олон нийтэд танилцуулж байна. Судалгааны үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулах уулзалтыг 3 дугаар сарын 25-нд Их Британын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулав. Уулзалтад Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд  Фиона Блайт болон Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра нар оролцож, судалгааны үр дүн, ач холбогдлын талаар санал солилцлоо.  
img
ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДИЙН ОРОЛЦОО БОЛООД МЭДЭЭЛЛИЙН ОРЧНЫ НӨЛӨӨГ ХЭЛЭЛЦЭВ
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан эмэгтэй улстөрчдийн дуу хоолой болон тэдний оролцоонд хэвлэл мэдээлэл, цахим орчны үзүүлж буй нөлөөг тодорхойлсон судалгааны үр дүнг хэлэлцсэн уулзалт болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалт нь зөвхөн судалгааны тайлан танилцуулах хүрээнд хязгаарлагдсангүй, харин эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, хэвлэл мэдээллийн орчин дахь төлөөлөл, нийгмийн хандлагын огтлолцлыг олон талаас нь авч үзсэн, илүү өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болон өрнөсөнөөрөө онцлог байв.
img
ХҮҮХДИЙН ХЭРГИЙГ МЭДЭЭЛЭХДЭЭ НЭН ТҮРҮҮНД ЭРХИЙГ НЬ ХАМГААЛАХЫГ УРИАЛАВ
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс Ханнс-Зайделийн сантай хамтран “Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын нэгэнд зохион байгууллаа. Хүүхдийн эрх, хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн ил тод байдал гурав хоорондоо хэрхэн огтлолцдог вэ гэсэн асуултад хэлэлцүүлгийн гол агуулга чиглэж байв.   
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл “BBC Media Action” төслийн үр дүнгийн танилцуулгад оролцлоо
BBC-ийн дэргэдэх хараат бус байгууллага болох BBC Media Action нь олон улсын хөгжлийн салбарт 100 гаруй жилийн сэтгүүл зүйн туршлагатай бөгөөд редакцынхаа соёлыг дэлхийн бусад улс орнуудын мэргэжил нэгт нөхөддөө хуваалцдаг.
img
ХМЗ-ИЙН ГИШҮҮНД “СЭТГҮҮЛЧ” БОЛОН ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.   
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн сэтгүүлч Э.Энэрэл: Монгол Улс ардчиллын мөн чанарыг илтгэдэг эрхээ эдлэхээс айсан иргэд, хэвлэл мэдээлэлтэй орон байж болохгүй
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц авч үзээд “зөрчсөн” гэсэн дүгнэлтийг гаргаж, улмаар оны өмнөхөн УИХ хүлээн авсан билээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн нэг болох сэтгүүлч Э.Энэрэлтэй ярилцлаа.