img
Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс
Хүү хичээлийн үеэр гэнэт ухаан алдаж унан, яаралтай тусламжаар Эх нялхсын төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж 7-8 хоног сэрэлгүй сандаргав. Шинжилгээгээр тахиан махны гүн хордлогоос үүдэлтэй зүрхний шигдээс болсон гэж оношлогдов. Хүүгийн аав энэ талаар олон эцэг эх, бас нийгэмд сэрэмжлүүлэг болгон ярьсан юм. Энэ түүх бидэнд үр хүүхдийнхээ идэж уухад анхаарч хариуцлагатай байхыг сануулсан дохио болов. Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрээсээ иддэг зүйлээр хязгаарлагдахгүй. Сургууль орчмын дэлгүүр, түргэн хоолны цэгүүдэд зарагддаг хүнсний бүтээгдэхүүн тэдний хоолны гол эх үүсвэр болон хувирчээ. Тэдэнд ямар эрсдэл бий болдог вэ. Бидний мэдэх, чихэрлэг ундаа, транс тос, давс, будагч бодис, амтжуулагч, бүр микробиологийн бохирдолтой хүнс, удаан хугацаанд хортой бодис үүсгэх боломжтой бүтээгдэхүүнүүд бүгд хүүхдийн эрх, эрүүл мэндийн үнэт зүйлсийг зөрчиж байна.
img
"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #13
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дадлагажигч Ч.Чойжилсүрэн "Монголын бизнес дэх хүний эрх залуусын нүдээр" бүтээлээ танилцуулж байна.
img
"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #12
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дадлагажигч Ч.Чойжилсүрэн "Цахилгаан дугуй, скүүтер залуусын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна" бүтээлээ танилцуулж байна.
img
"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #11
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Б.Мөнхдөлгөөн "Оюутны улирлын чанартай ажлын байр ба тэдгээрийн тулгамдсан асуудлууд" бүтээлээ танилцууллаа.
img
АМЬСГАЛАХ ЭРХЭЭ ХҮЛЭЭСЭЭР...
Өвлийн шөнө Цэцэрлэг хотын дээгүүр хар утаа нам гүмд нүүгэлтэнэ. Байшингийн цонхоор тусах гэрэл хүртэл бүүдийж, амьсгалах бүрт хүхрийн үнэр хамар цоргиж, хоолой хорсож эхэлнэ. “Хүүхдүүд маань ханиалгаад, шөнө унтаж чадахгүй болдог. Цонхоо онгойлгоход утаа гэр рүү орж ирдэг болохоор хаачихаа мэдэхгүй” хэмээн Эрдэнэбулган сумын иргэн Т.Батдорж өгүүлнэ. Тэрээр уушгины архаг өвчтэй болсон бөгөөд эмч “агаарт гарахгүй бол өвчин даамжирна” гэж анхааруулжээ. Гэвч агаарт гарах боломж энэ сууринд ямар ч боломжгүй. Учир нь гадаа ч, гэрт ч утаанаас зугтах газаргүй.
img
"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #10
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Д.Түшигт-Эрдэнэ "Цахим спортын цаад талд" бүтээлээ танилцуулж байна. *** ***