img
Унаач хүүхдүүдийн хөдөлмөр соёлын өв бус хүний эрхийн зөрчилд хөтөлж байна
11 настай Болд хүү өглөө бүр 6 цагт босно. Насандаа баймгүй жижигхэн биетэй түүнийг өглөөний цайгаа ууж амждаг гэхэд ч хэцүү. Гэрээсээ яаран гарахдаа хичээлийн цүнх биш эмээл үүрээд явна. Хурдан морь унаж уралдаад хэдийнэ гурван жил болсон Болд үнэндээ одоо л ажилдаа дасаж байгаа гэх. Түүний хувьд энэ бол тоглоом биш ажил.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд оролцлоо
Өнгөрсөн долоо хоногт Ташкент хотноо зохион байгуулагдсан Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) оролцож, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлэв. ХМЗ-ийг төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, мөн Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага (IFMS)-ын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Ариунчимэг нар оролцож чуулганы хэлэлцүүлэг, сургалт, уулзалтуудад оролцлоо.
img
“HACK THE FUTURE” хакатон амжилттай зохион байгуулагдлаа
Залуусын ардчилал, хүний эрхийн төлөөх нийгмийн оролцоог дижитал шийдлээр нэмэгдүүлэх зорилготой “HACK THE FUTURE” хакатон 36 цагийн турш үргэлжлэн амжилттай өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь Европын Холбооны санхүүжилттэй, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ), DW Akademie, Монголын Залуучуудын Эвсэл, ФАРО фаундэйшн ТББ-уудын хамтын ажиллагаагаар зохион байгуулагдсан юм.
img
Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс
Хүү хичээлийн үеэр гэнэт ухаан алдаж унан, яаралтай тусламжаар Эх нялхсын төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж 7-8 хоног сэрэлгүй сандаргав. Шинжилгээгээр тахиан махны гүн хордлогоос үүдэлтэй зүрхний шигдээс болсон гэж оношлогдов. Хүүгийн аав энэ талаар олон эцэг эх, бас нийгэмд сэрэмжлүүлэг болгон ярьсан юм. Энэ түүх бидэнд үр хүүхдийнхээ идэж уухад анхаарч хариуцлагатай байхыг сануулсан дохио болов. Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрээсээ иддэг зүйлээр хязгаарлагдахгүй. Сургууль орчмын дэлгүүр, түргэн хоолны цэгүүдэд зарагддаг хүнсний бүтээгдэхүүн тэдний хоолны гол эх үүсвэр болон хувирчээ. Тэдэнд ямар эрсдэл бий болдог вэ. Бидний мэдэх, чихэрлэг ундаа, транс тос, давс, будагч бодис, амтжуулагч, бүр микробиологийн бохирдолтой хүнс, удаан хугацаанд хортой бодис үүсгэх боломжтой бүтээгдэхүүнүүд бүгд хүүхдийн эрх, эрүүл мэндийн үнэт зүйлсийг зөрчиж байна.
img
"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #13
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дадлагажигч Ч.Чойжилсүрэн "Монголын бизнес дэх хүний эрх залуусын нүдээр" бүтээлээ танилцуулж байна.
img
"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #12
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дадлагажигч Ч.Чойжилсүрэн "Цахилгаан дугуй, скүүтер залуусын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна" бүтээлээ танилцуулж байна.