Архангай аймгийн төвд 2025 оны есдүгээр сарын 22-нд болсон олон талт хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний төв, хүний эрхийн болон иргэний нийгмийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэд болон сэтгүүлчид зэрэг 30 гаруй төлөөлөл оролцож, агаарын бохирдол эрүүл мэнд, эдийн засаг, хүний эрхэд учруулж буй хор уршиг, аюул эрсдлийн талаар хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээг “Архангайн амьдрал” сонины редакц санаачлан зохион байгуулсан бөгөөд тэд агаарын бохирдлын талаар эрэн сурвалжлах бүтээл бэлтгэхдээ гол эх сурвалжуудыг уулзуулж, иргэдийн дуу хоолойг сонсож, холбогдох баримт, мэдээллүүдээ нягтлав.