Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Дойче Велле Академитай хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онуудад хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:
Монголын сэтгүүл зүйн их, дээд сургуулиудын дэргэдэх баримт шалгах, мэдээллийн боловсролыг дэмжих “Оюутан клуб”-уудын үйл ажиллагааг дэмжин санхүүгийн тэтгэлэг олгож хамтран ажиллаж байна.
Төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулахад чиглэнэ. Энэ хүрээнд Иргэний нийгмийн байгууллагуудын дижитал чадавхыг бэхжүүлэхэд санхүүгийн тэтгэлэг олгож хамтран ажиллаж байна.
Төслийн санхүүгийн үйл ажиллагаанд туслан хагас цагаар ажиллах хүсэлт, анкет (CV)-аа 2025 оны 12-р сарын 19-ний дотор ariuntuya@mediacouncil.mn хаягт “Accounting assistant” гарчигтайгаар имэйлээр ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
Хөтөлбөрт хамрагдсан 4 их сургуулийн болон 5 ИНБ-уудын санхүүгийн ажилтнуудтай нягт хамтран ажиллаж санхүүгийн тайланг хугацаанд нь хүлээж авах, урьдчилсан хяналт хийх;
Нягтлан бодох бүртгэл болон баримтжуулалтыг удирдан чиглүүлж, зөвлөлгөө өгөх, шаардлагатай хяналт, үнэлгээг тогтмол хийж, чанарын шаардлага тавьж ажиллах;
Төслийн хүрээнд хийгдэж байгаа зардлуудын тайлагналт, ил тод байдал, хяналт шинжилгээг дотоодын хууль тогтоомж болон байгуулагын журмын хүрээнд хариуцаж ажиллана.
Тавигдах шаардлага:
Санхүү, нягтлан бодох бүртгэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
Нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчим, Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын талаар суурь мэдлэгтэй;
Санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, шалгах чадвартай;
MS Excel, Word болон санхүүгийн программ хангамж дээр ажиллах чадвартай;
Нямбай, хариуцлагатай, цагийн менежмент сайтай;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Төрийн бус байгууллагад болон олон улсын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Ажиллах хугацаа:
2026.01.01 - 2026.10.31
Долоо хоногт хоёр өдөр