img
РЕДАКЦЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
МХМЗ нь ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Германы Нордрайн Вестфален муж улсын Европын холбоо, Хэвлэл мэдээлэл хариуцсан төрийн нарийн бичгийн дарга асан Марк Ян Ойманн, сэтгүүлч Юлиус Эндерс нартай Эн Ти Ви броадкастинг ХХК-ийн харьяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редактор, сэтгүүлчдийн хийх уулзалтыг 2017 оны 10 сарын 20-ны өдөр NTV телевизийн байранд зохион байгууллаа.
img
ТӨВ АЗИЙН СЭТГҮҮЛЧИД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Төв Азийн хэвлэл мэдээллийнхэнд зориулан Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ОБСЕ/-аас зохион байгуулдаг бага хурал аравдугаар сарын 18-19-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж өнгөрлөө.
img
ТВ9 ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ БАЙЖЭЭ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хороо 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа ТВ9 телевизийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол коммент” нэвтрүүлэгт хаяглан иргэн С.Амарсайханаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
img
УРИАЛГА
Ардчилсан нийгэм дэх сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага өсөн нэмэгдсээр байгаа билээ. Энэхүү хариуцлагынхаа хүрээнд иргэдээс сонгогдсон төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ, бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлоо иргэд, олон нийтэд хохиролтойгоор хэтрүүлэн ашиглаж байгаа эсэхийг анхааралтай ажиглах, тандан хянах, олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хэвлэл мэдээллийн чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээр байна.
img
СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ JEF 2017 БОЛЛОО
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан (FES) –ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан "Сэтгүүл зүйн ёс зүйн форум" JEF 2017 өчигдөр /2017.10.03/ амжилттай боллоо.
img
ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, нийт 27 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан 3 иргэний гомдлыг авч хэлэлцлээ.
img
У.ТАМРИР: СЭТГҮҮЛЧЭЭ АЛДАА ГАРГУУЛАХГҮЙН ТУЛД ТУХАЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН РЕДАКЦ АЖИЛЛАХ ЁСТОЙ
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байгаа энэ өдөр бүгдээрээ нэгдэн нягтарч, хүний мэдээлэлтэй байх язгуур эрх чөлөөг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг уриалж, үүний тулд чөлөөт, хараат бус сэтгүүлзүйг хөгжүүлэхийн чухлыг онцлож байна.
img
ТЭРЭЛЖИД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ
МХМЗ-өөс өнгөрсөн зун ёс зүйн хорооны гишүүддээ зориулан зохион байгуулсан сургалтын үеэр төрсөн сэтгэгдлээ МХМЗ-ийн ёс зүйн хорооны гишүүн, Монгол HD телевизийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва өөрийн фэйсбүүк хуудаснаа бичснийг уншигчиддаа хүргэж байна.
img
РЕДАКЦИЙН СУРГАЛТ
Редакцийн сургалт боллоо
img
ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ
Ёс зүйн хорооны гишүүдийн сургалт боллоо
img
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС  хэрэгжиж эхэллээ.
img
МХМЗ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБООНЫХОНТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Уулзалтаар талууд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагаа, төлөвшил болон ёс зүйн зөрчлийн талаарх иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулдаг талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр МХМЗ-өөс Өдөр тутмын сонины холбоотой цаашид улам нягт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн юм.
img
ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ЗУРГААН САЙТ УУЧЛАЛТ ГУЙВ
Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж, шинээр ирсэн хоёр гомдол, хэлэлцэхийг хойшлуулсан байсан нэг өргөдлийг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.
img
МХМЗ, DW AKADEMIE-ТАЙ ХАМТРАН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, DW Akademie-тай хамтран Ёс зүйн зөвлөлийн гишүүдэд зориулсан "Гомдол хэлэлцэх, шийдвэрлэх ажиллагаа" сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 10-11-нд Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолборт зохион байгууллаа.
img
ХМЗ-ИЙН 7 ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДАЛ АЗИЙН ЧИХНЭЭ...
 Members of the Media Council of #Mongolia (MCM) recently held a number of trainings with DW Akademie’s expert Manfred Protze, who is a memeber of the German Press Council. MCM organized round table discussions with the Mongolian Daily Newspapers´Association and several media houses to discuss the Mongolian Code of Ethics and MCM´s complaints mechanism. A two-day-training was held for members of the Complaints Commissions in a Mongolian ger (tent) outside the capital city Ulaanbaatar.
img
МХМЗ-ИЙН ГИШҮҮД ГЕРМАНЫ ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙВ
Аяллынхаа хугацаанд тэд Германы Сэтгүүлчдийн эвлэлтэй уулзаж, хэвлэл мэдээллийн эрх, өөрийн зохицуулалтын байгууллагын талаар мэдээлэл солилцож ярилцсан байна. Германы Сэтгүүлчдийн эвлэл нь Хэвлэлийн зөвлөлөө үүсгэн байуулагч нь бөгөөд үйл ажиллагааг нь дэмжиж ажилладаг ч хөндлөнгөөс оролцдоггүй, харин санхүүжилтийн 20 хувийг нь гаргадаг ажээ.
img
ЁС ЗҮЙН ХОРООДЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
2015 оны 11 дүгээр сард Герман Улсын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн Манфред Протце Герман Улсын Дойче Вэллэ академийг төлөөлөн Монгол Улсад хүрэлцэн ирж, МХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүдэд сургалт зохион байгуулав.
img
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ
Бид Монгол Улсын бие даасан өөрийн зохицуулалтын байгууллагын хувьд хэвлэл мэдээллийн салбарт гүйцэтгэх өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлан салбарын төлөөлөл, дэмжигч байгууллагуудынхаа санал бодлыг сонсож, тэдэнтэй үр дүнтэй хамтарч ажиллахыг зорьж байна.