Мэдээ, мэдээлэл

РЕДАКЦЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
РЕДАКЦЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

РЕДАКЦЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

МХМЗ нь ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Германы Нордрайн Вестфален муж улсын Европын холбоо, Хэвлэл мэдээлэл хариуцсан төрийн нарийн бичгийн дарга асан Марк Ян Ойманн, сэтгүүлч Юлиус Эндерс нартай Эн Ти Ви броадкастинг ХХК-ийн харьяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редактор, сэтгүүлчдийн хийх уулзалтыг 2017 оны 10 сарын 20-ны өдөр NTV телевизийн байранд зохион байгууллаа.

Уулзалтанд Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш болон МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир нар байлцлаа. Германаас хүрэлцэн ирсэн зочид тус телевизийн байр, студитэй танилцахын зэрэгцээ, редактор, сэтгүүлчдэд чөлөөт ярилцлага өрнүүлэн тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Сэтгүүлчид зочдоос ихэвчлэн хуурамч мэдээ, мэдээлэлтэй хэрхэн тэмцэх талаар сонирхон асууж байсан юм. Ноён Марк Ян Ойманн, Юлиус Эндерс нар нь ФЭС-аас 2017 оны 10 сарын 19-ний өдөр “Влью Скай” зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгуулсан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаар” сэдэвт семинарт илтгэгчээр оролцоцгоосон юм.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД