Мэдээ, мэдээлэл

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, нийт 27 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан 3 иргэний гомдлыг авч хэлэлцлээ.

Нэг дэх гомдол:

Erennews.mn, tug.mn, asuudal.mn, chuhal.mn, uptown.mn сайтуудад 2017 оны 9 дүгээр сарын 5-наас 8-ны өдрүүдэд иргэн С.Амарсайханы талаар мэдээлэл нийтлэгдсэн байна. Эдгээр нь нэр хүндэд нь халдсан, гүтгэлэг, явуулгын чанартай, үндэслэлгүй сөрөг мэдээлэл тараасан хэмээн үзэж иргэн С.Амарсайхан ХМЗ-д гомдол гаргажээ. 

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх сайтууд нэр бүхий зургаан нийтлэл нь мэдээллийг нягтлан шалгаагүй, эх сурвалжаар баталгаажуулаагүй, ам дамжсан таамаг ярианд үндэслэн бичигдсэн байна гэж дүгнэлээ. Тиймээс дээрх сайтууд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1 дэх заалтад “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.6 дахь заалтад “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэснийг, 1.8 дахь заалтад “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнээд еrennews.mn, tug.mn, asuudal.mn, chuhal.mn, uptown.mn нэрийг дурьдаж, зөрчлийг олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав.

Хоёр дахь гомдол:

Нэр бүхий 21 сайтад 2017 оны 5 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд нийтлэгдсэн цуврал 5 нийтлэлд хаяглан иргэн Б.А-аас ирүүлсэн гомдлыг авч үзээд дээрх нийтлэлүүдтэй холбоотой иргэний нэхэмжлэл прокурорт хянагдаж байгаатай холбогдуулан “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 3.5 дахь заалтыг үндэслэн уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Гурав дахь гомдол:

Ugluu.mn мэдээллийн сайтад 2017 оны 4 дүгээр сарын 7-ноос 6 дугаар сарын 6-ны  өдрүүдэд нийтлэгдсэн цуврал 9 нийтлэлд хаяглан иргэн Д.Б-аас ирүүлсэн гомдлыг нийтлэл тус бүрд нь зөрчсөн гэж үзсэн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалт бүрээр иргэн Д.Б-аас тодруулга авахыг Ажлын албанд үүрэг болгож, дараачийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД