img
АРДЫН АМАН ЗОХИОЛ МЭТ РЕДАКЦИЙН ЗӨВЛӨГӨӨ
Хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хүн салбар дотроо ч, салбарын гадна ч олон болжээ. Нийгмийг хөгжил дэвшилд уриалан дуудаж, болж бүтэхгүйг дэлгэн шүүмжлэх учиртай сэтгүүлчид маань бусдын бурууг шүүн явсаар өөрсдийн гэр доторхи асуудлаа орхигдуулжээ. Загасчны морь усгүй гэдэг шиг. Энэ салбарт зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг нэгдүгээрт, хууль эрх зүйн, хоёрдугаарт, өөрийн зохицуулалтын, гуравдугаарт, мэргэжлийн босгыг өндөрсгөх гэж томъёолж болохоор байна.
img
ХБНГУ-ЫН ХЭВЛЭЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУРШЛАГААС
Төр өөрт байгаа эрх мэдлээ байнга ашиглахыг эрмэлзэж байдаг. Иймд төр засагт хяналт тавьж байх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өөрсдийнхөө мэргэжлийн эрх ашгийг хамгаалж, сайн дурын үндсэн дээр хэвлэлийн эрх чөлөөгөө хангах үүднээс эвлэлдэн нэгдэж Хэвлэлийн зөвлөл байгуулдаг туршлага олон оронд бий.