img
Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн гурвалсан түншлэлийн хэлэлцүүлэг Өвөрхангайд боллоо
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол” сэдвээр гурван талын оролцоотой хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хэлэлцүүлэг нь оролцогч талуудын мэдээлэл солилцоо, ойлголцол, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон, иргэний нийгэм ба сэтгүүл зүйн оролцооны тухай бодит туршлага, сорилтыг ярилцах талбар болов.
img
Хэвлэл мэдээллийн зөвлөл: Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн гол үүрэг
Иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ үнэн зөв, баримттай мэдээлэх нь хэвлэл мэдээллийн редакцын нэн тэргүүний үүрэг болохыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санууллаа.
img
ХМЗ-ИЙН ГИШҮҮНД “СЭТГҮҮЛЧ” БОЛОН ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
img
Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт амжилттай болж өнгөрлөө
Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалтыг 2025.05.23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
img
"Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга" эгэх хариуцлагын зарчимд нэгдээрэй!
Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах нь хариуцлага, ил тод байдал, эерэг нийгмийн өөрчлөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой. "Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга" эгэх хариуцлагын зарчмуудад хүний эрхийг дэмжих, хараат бусаар ажиллах, шийдвэр гаргах үйл явцад оролцоог нэмэгдүүлэх зэрэг гол зарчмуудыг тусгалаа. Эдгээр зарчим нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж, бодлогын өөрчлөлтөд үр дүнтэй нөлөөлөх боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
img
“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa”-ыг боловсруулах санал солилцох, зөвлөлдөх онлайн уулзалтын зар
“Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн Иргэний нийгмийн байгууллагад зориулсан “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa”-ыг боловсруулах санал солилцох, зөвлөлдөх онлайн уулзалтыг 5 дугаар сарын 23-ны өдөр 14 цагаас зохион байгуулна.
img
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
ХМЗ-ийн гишүүд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан 2025.05.01-ний өдөр цахим хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт удирдах зөвлөл болон ёс зүйн хороодын хорь гаруй төлөөлөл оролцож, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан зохицуулалтуудын давуу болон сул талыг хэлэлцэв.
img
Иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаандаа баримтлах эгэх хариуцлагын зарчмуудаа тодорхойллоо
Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл “Хөгжлийн төлөөх эгэх хариуцлага: иргэний нийгмийн санаачилга” зарчмуудаа олон нийтэд танилцуулж байна. Энэхүү баримт бичиг нь нийт 9 зарчимтай ба иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, үр нөлөөтэй үйл ажиллагааг улам бататгахад чиглэж буй.
img
“Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо
Сэтгүүл зүйгээр суралцаж буй ахлах ангийн оюутнуудад зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо. Сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
img
Иргэний нийгмийн байгууллагынханд баримт нягтлан шалгах (fact-checking) мэдлэг, ур чадвар олгох сургалтын бүртгэл эхэллээ
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн баримт шалгагчидтай үр дүнтэй хамтран ажиллах мэдлэг, ур чадвараар хангах зорилготой онлайн сургалтыг 5-р сарын 7-нд зохион байгуулах гэж байна. 
img
Иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн орчны талаарх судалгааны урилга
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагa (ИНБ)-уудын эрх зүйн орчны талаарх судалгааны урилгыг зарлаж байна. Энэхүү судалгаа нь хүчин төгөлдөр мөрдөж буй ИНБ-уудад хамаарал бүхий хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх төдийгүй иргэний орон зайг дэмжих олон улсын жишгийг тусгах замаар ИНБ-ын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх суурь баримт бичиг болоход чиглэгдэж буй юм.
img
Редакц эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэв
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурлаар хэлэлцэхийг түр хойшлуулсан гомдлыг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцлээ.
img
“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa” боловсруулах гэрээт зөвлөх сонгон шалгаруулах тухай
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын цахим орчинд мэдээлэл түгээхэд бусад оролцогч талуудын үнэт зүйлс, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг хэрэглэхгүйгээр нийгэм дэх асуудалд өөрсдийн дуу хоолойг даацтай хүргэхэд хэрэглэгдэхүүн болох “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлага” боловсруулан танилцуулах гэрээт зөвлөх сонгон шалгаруулна.
img
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.
img
Өргөдөл хүлээн авах тухай
Бодлого боловсруулах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хакатон, цахим кампанит ажил өрнүүлэх үйл ажиллагаанд өргөдөл хүлээн авах тухай
img
Хэвлэл мэдээллээр цацагдсан болгон баталгаатай эх сурвалж болохгүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 14-ний өдөр болж хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн зургаан редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ.
img
Мэдээллийн ил тод байдал, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар туршлага солилцлоо
Холбооны Бүгд Найрамдах Герман болон Бельгийн хаант улсад зохион байгуулагдаж буй төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээллийн ил тод байдлын талаар туршлага солилцох аялалд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо.
img
УРИАЛГА
Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна.
img
МЭДЭГДЭЛ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ҮЛ ХАЛДАХ ТУХАЙ
img
Баримт нягтлан шалгах оюутны клуб байгуулах өргөдөл хүлээн авах тухай
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд 2025 болон 2026 онд Улаанбаатар хотын хоёр их сургууль дээр баримт нягтлан шалгах (fact-checking) болон хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (MIL) оюутны клуб байгуулах хувь хүн эсвэл байгууллагыг сонгон шалгаруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлаас үзнэ үү. Монгол: Англи: