“Бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлыг мэдрэмжтэй мэдээлье” вебинар боллоо

“Бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлыг мэдрэмжтэй мэдээлье” вебинар боллоо

Европын холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд сэтгүүл зүй, мэдээлэл харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлыг хэрхэн олж харах, сэтгүүл зүйн бүтээл хийхэд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөх вебинарыг долдугаар сарын 3, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн вебинарт МУИС, ШУТИС, СЭЗИС-ийн оюутнууд оролцсон бөгөөд цаашид залуучуудад зориулсан бүтээл бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны асуудлыг хөндөх нь хариуцлагагүй, хүний эрх зөрчсөн болон байгаль орчинд хор нөлөөтэй бизнесийн үйл ажиллагааг шүүмжлэхийн зэрэгцээ ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод, хүний эрхийг хүндэтгэж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллөө бууруулахыг зорьж байгаа бизнесийн сайн туршлагыг олон нийтэд таниулах зэрэг давуу талуудтай. Иймээс бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний ​​эрх, байгаль орчны асуудлыг сайжруулахад мэдрэмжтэй, ёс зүйтэй мэдээлэхэд ХМЗ-өөс оюутан залуусыг дадлагажуулж эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.