Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг.
Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийт/мэргэжлийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.)
Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 9.4 дэх Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох тухай заалтын дагуу ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнээр
Олон нийтийг төлөөлөн ажиллах 1 хүн,
Радио, телевизийн эзэн/ажил олгогчийг төлөөлөн ажиллах 1 хүнийг тус тус сонгон шалгаруулна.
Олон нийтийн төлөөлөл нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Хэвлэл мэдээлийн эрх зүй, ёс зүй, өөрийн зохицуулалтын талаар мэдлэг, туршлагатай.
Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг, энэ чиглэлээр ажиллаж байсан/байгаа туршлагатай .
Ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан нь давуу тал болно.
Ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.
Радио, телевизийн эзэн/ажил олгогчийн төлөөлөл нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан
Одоо радио, телевизийн байгууллагын ажил олгогч/эзэн, эсвэл сэтгүүлч/редактороор ажиллаж буй
Хэвлэл мэдээлийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой (энэ чиглэлээр тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан бол давуу тал болно)
Ёс зүйн хорооны гишүүний үүргийг сайн дураар гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.
Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2024 оны 3 сарын 25-ны өдрийн 18:00 цагаас өмнө
олон нийтийн төлөөлөл - http://tinyurl.com/3ck7kzjf холбоосоор,
радио, телевизийн эзэн/ажил олгогчийн төлөөлөл - http://tinyurl.com/5xcz83xz холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
ХМЗ-ийн Ажлын алба
Холбогдох утас: 70000160