Мэдээ, мэдээлэл

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Дэлхийн нийтээрээ 5 дугаар сарын 3-ны өдрийг “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” уриан дор боллоо. Уг өдрийн тохиолдуулан хэвлэл мэдээллийн салбарын эсвэл, холбоод, төрийн бус байгууллагуудын зүгээс зохион байгуулсан арга хэмжээнүүдэд ХМЗ-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцон мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

 

Тодруулбал,

 

4 дүгээр сарын 30-ны өдөр:

  • Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулсан уулзалтад “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулав. Уулзалтад МҮСХНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болон 30 гаруй гишүүн сайтуудын төлөөлөл оролцсон юм.

 

5 дугаар сарын 3-ны өдөр:

  • Глоб Интернэшнл төвөөс зохион байгуулсан “Цахим дайралт дахь Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэгт панелистаар,
  • Монголын сайтын холбооноос зохион байгуулсан “Цахим бүслэлт - Нийгмийн сэтгэл зүй” IV чуулганд “Сэтгүүлчийн ёс зүйн код - Гэмт хэргийг мэдээлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт панелистаар тус тус оролцов.

 

Түүнчлэн News.mn сайтаас 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан “Цахим сэтгүүл зүйн форум”-ийн Сошиал медиа ба сэтгүүл зүй хэлэлцүүлэгт оролцож дижитал орчин сэтгүүл зүйд авчирч буй боломж, саад бэрхшээл, мөн сошиал медиад мэргэжлийн сэтгүүл зүйн ялгарах онцлогийн талаар дурьдсан юм.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД