Мэдээ, мэдээлэл

Редакцын ээлжит уулзалтыг ubn.mn сайтын хамт олонтой хийлээ
Редакцын ээлжит уулзалтыг ubn.mn сайтын хамт олонтой хийлээ

Редакцын ээлжит уулзалтыг ubn.mn сайтын хамт олонтой хийлээ

Хэвлэл мэдээллийн салбарын залуу редакцуудын төлөөлөл болсон ubn.mn сайтын хамт олонтой Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр уулзлаа.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн болон өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулсан юм.  Тэрбээр уулзалтын үеэр сэтгүүлч, сурвалжлагч нар мэргэжлийн ажилна гэдэг нь ёс зүйн хэм, хэмжээний хүрээнд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг мөрдөх  билээ. 2020 оны арван хоёрдугаар сард 154 мэдээллийн сайтаас 18 байгууллага редакцын бодлого, ёс зүйн зарчмыг өөрийн талбартаа нээлттэй байрлуулсан байна.  Иймээс хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримтлан ажилладаг гэдгээ нээлттэй ил, тод хэлэх хэрэгтэй юм. Ингэснээр нийгэмд нөлөөлөгчид (social influencer) болон бусад идэвхтэй хэрэглэгчдээс мэргэжлийн сэтгүүлчид, редакц ялгарч чадна. Сэтгүүл зүйн үүрэг нь бүх төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, санал бодлоо солилцох үйл явцыг аливаа хориг саадгүйгээр явуулах, хараат бус анхааралтай ажиглалтаар нийгмийн бүх түвшинд илт тод байдлыг бий болгох нь юм гэдгийг онцлон хэлж байлаа. 

 

Ubn.mn сайтын Ерөнхий эрхлэгч Г.Лхагвадорж “Хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гүнжидмаа болон холбогдох албаны хүмүүс  манай редакц дээр зочилж, үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсанд сайтынхаа нийт сэтгүүлч, ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Сэтгүүлчдийн ёс зүй энэ цаг үед тулгараад буй хамгийн чухал зүйл юм. Шинэ залуу редакцийн хувьд энэ чиглэл анхаарч, мэргэжлийн ур чадвар болон ёс зүйг дээдэлж ажиллах болно. Мөн энэ чиглэлд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хамт олонтой хамтарч ажиллахад бэлэн байна. Өнөөдрийн уулзалт шинэ залуу сэтгүүлчдэд маань маш хэрэгтэй мэдээллийг өгч чадлаа” гэж хэллээ. 

 

Ubn.mn мэдээллийн сайт нь 2021 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн салбарын залуу редакц билээ. Тус мэдээллийн сайтын алсын хараа, хэтийн зорилго нь олон нийтийн итгэлийг олсон, чанартай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, тэдний мэдээллийн үнэ цэнэтэй урсгал нь байх билээ. 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД