Мэдээ, мэдээлэл

Медиа группын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ
Медиа группын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ

Медиа группын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ

     Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит өглөөний уулзалтаа /2020.09.11/ Медиа группын сэтгүүлч, уран бүтээлчидтэй хийлээ. Медиа группэд өргөн нэвтрүүлгийн NTV телевиз, time.mn сайт харъяалагддаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй сэтгүүлчид уулзалтад оролцлоо. 

 

     Уулзалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн аюулгүй байдал зэрэг сэдвийг хөндөн ярилцав. Мөн сэтгүүлчдийн зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өөрийн зохицуулалтын үр дүнгийн талаар санал бодлоо солилцсон юм.

 

     Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвээр илтгэл тавьлаа. Мөн Эрэн  сурвалжлах  сурвалжлагчдын төвийн  сургагч багш А.Амартүвшин  2018-2019 онд хийсэн “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тогтоох судалгаа”-ны дүнгээс хуваалцаж, сэтгүүлчдэд цахим болон бие махбодын, сэтгэл санааны дарамт, шахалтаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн юм.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД