Мэдээ, мэдээлэл

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

   ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр хурал 11 дүгээр сарын 10-нд боллоо. Хурлаар энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэж, 2020 оны дөрөвдүгээр улирлын төлөвлөгөө, төсвийг батлав. ХМЗ-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегийн хүрээнд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг дэмжигч байгууллагын хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж энэ чиглэлийн туршлага судлах үүргийг гүйцэтгэх захиралд өглөө. Түүнчлэн ХМЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлд цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөх нэг гишүүнийг сонгов. Сонгон шалгаруулалтын зарыг 2020 оны 4-8 дугаар сард олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд нэр дэвшигчдээс time.mn сайтын эрхлэгч Г.Улсболдыг сонголоо.

 

   ХМЗ цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан иргэдийн гомдлыг цахимаар хүлээн авдаг болсон бөгөөд 11 дүгээр сар хүртэлх байдлаар нийт 51 гомдол хүлээн авсаны 7 нь цахимаар хүлээн авчээ. Тус зөвлөлийн ёс зүйн хороод 16 өргөдлийг нягтлан хэлэлцэж дүгнэлт гаргаад байна.  

 

   Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлаа үргэлжлүүлэн арав гаруй редакцад уулзалт хийсэн тухайгаа гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа тайландаа танилцууллаа. ХМЗ-өөс “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын уулзалтыг зохион байгуулсанаас гадна “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах редакцын бодлого”, “Цахим орчинд хэвлэл мэдээллийн редакцын баримтлах бодлого”, “ХМЗ-ийн 2019-2020 оны үйл ажиллагааны тайлан” зэргийг хэвлэж олон нийтэд нээлттэй байршуулан түгээжээ.

 

   Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах” заалтад нэмэлт оруулах төсөлд саналаа хүргүүлж, “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба ёс зүй” сэдэвт  дугуй ширээний ярилцлагыг сэтгүүлч, редакторууд болон эрх бүхий байгууллагуудын төлөөлөлтэйгээр зохион байгуулсан зэргийг УЗ-ийн гишүүд онцлон тэмдэглэлээ.  

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД