Мэдээ, мэдээлэл

УЗ-ЫН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АНУ-ЫН СЭТГҮҮЛЧ ФРЭНК АЛЛЕНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
УЗ-ЫН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АНУ-ЫН СЭТГҮҮЛЧ ФРЭНК АЛЛЕНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УЗ-ЫН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АНУ-ЫН СЭТГҮҮЛЧ ФРЭНК АЛЛЕНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХМЗ-ийн УЗ-ийн дарга Ч.Номин, гишүүн Г.Гүнжидмаа болон У.Тамир нар АНУ-ын сэтгүүлч Фрэнк Аллен, АНУ-ын элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Ричард Робертс болон Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа.

Ноён Фрэнк Аллен байгаль орчны чиглэлээр мэргэшсэн бөгөөд АНУ-ын Колорадогийн Их сургуулийн Тед Скриппс Байгаль орчны сэтгүүл зүйн нийгэмлэг хөтөлбөр болон Сиэтл хотын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Инвестигэйт Уэст байгууллагын ТУЗ-ын даргаар ажилладаг юм.

Тэрээр Монголын сэтгүүлчидтэй уулзалт семинар хийж,мэдлэг, туршлагаа хуваалцахаар нэг долоо хоногийн хугацаатай Монгол улсад айлчилсан бөгөөд энэ ажлынхаа хүрээнд ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.

АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн мэдээллийн байгууллага нь мөн ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд Ноён Фрэнк Аллен уг байгууллагын үйл ажиллагааг хэрхэн тогтвортой, үр дүнтэй явуулах талаар мэдээлэл өгч, Монголын хэвлэл мэдээллийн салбарын талаар болон ХМЗ-ийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар сонирхож, харилцан ярилцав.

Уулзалтын үр дүнд Ноён Фрэнк Аллен Монголын ХМЗ-тэй цаашид холбоо харилцаатай байж, ХМЗ-ийн талаар АНУ-ын хэвлэлийнхэнд таниулах мэдүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтанд оролцсон АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны ажилтан ноён Ричард Робертс Монгол Улсад ХМЗ байгуулагдан үйл ажиллагааг явуулж эхэлсэнд талархалтай байгаагаа тэмдэглээд АНУ-ын ЭСЯ-ны зүгээс шинэхэн тутам байгууллагдсан ХМЗ-ийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлийн талаар ойрын үед дахин ярилцаж, тодорхойлохоор тохиролцлоо. 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД