Мэдээ, мэдээлэл

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Уг хурлаар ХМЗ-ийн 2015 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, төсвийн биелэлтийг дүгнэж, 3 дугаар улирлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж батлав.

Өнгөрсөн хугацаанд ХМЗ-ийн гишүүдэд зориулсан зохион байгуулсан хоёр удаагийн сургалтуудын агуулга, үр дүн, гишүүдийн оролцоог танилцуулсан бөгөөд сургалт ХМЗ-ийн гишүүдийн ойлголтыг нэгтгэх, бусад улс орны туршлагаас судлах боломж олгосон маш сайн сургалт болсон гэж сургалтанд оролцогсод дүгнэсэн байна. Ялангуяа Ёс зүйн хорооны гишүүдэд зориулсан сургалтаар иргэдийн гомдол шийдвэрлэх хурлыг хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн шинжлэн үнэлэх талаар хийсэн дадлагын сургалт нь практик ач холбогдолтой, гишүүдэд шууд бодит зөвлөмж болохоор үр өгөөжтэй сургалт болсон гэж үзжээ.Хэдийгээр зарим гишүүдийн идэвхи оролцоо тогтмол бус байсан ч ихэнхи гишүүд хэвлэлийн зөвлөл, түүний үйл ажиллагааны зарчим, процедурын талаар нэгдсэн ойлголттой болж, тодорхой ур чадварыг эзэмшиж чадсан байна гэж дүгнэв. Ийм хэлбэрийн практик сургалтуудыг дахин зохион байгуулах, бусад улс орны туршлага судлах талаархи боломжийг эрж хайх, энэ асуудлаар гишүүд өөрсдөө идэвхи зүтгэл гаргах шаардлагатай байна гэж үзлээ.

Түүнчлэн энэ удаагийн хурлаар Удирдах Зөвлөлийн хурлын дэг болон Удирдах Зөвлөлийн гишүүдийн ёс зүйн дүрмийг хэлэлцэн баталж, Ёс зүйн хороодын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталгаажуулав. Удирдах Зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 02-р тогтоолоор батласан “Гомдол хүлээн авах барагдуулах журам”-д зарим нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн санхүүжилтийн талаархи зарчим, арга замыг тодорхойлох ажлын хэсгийн хийсэн ажлын талаар хэлэлцэж, энэ асуудлыг гүнзгийрүүлэн судалж, Удирдах зөвлөлийн дараачийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэв. Энэ удаагийн хурлаар дэд дарга У.Тамирыг Удирдах зөвлөлийн гишүүнээс түр түдгэлзүүлж, ХМЗ-ийн Гүйцэтгэх захирлаар томилов. 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД