Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж буй 300 сэтгүүлчийг хамруулсан судалгааг хийж гүйцэтгээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тухайн цаг үед сэтгүүл зүйд, цаашлаад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгарч буй асуудлуудыг санал асуулгаар тодорхойлохыг зорив.. Судалгаанд хамрагдсан таван сэтгүүлч тутмын хоёр нь хөл хорионы үеэр биечлэн ажилласан бол бусад нь цахимаар болон эдгээрийг хослуулсан хэлбэрээр ажиллажээ. Судалгааны үр дүнгээс танилцуулбал,