Мэдээ, мэдээлэл

МЕДИА КОНСУЛ МОНГОЛ КЛУБИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ
МЕДИА КОНСУЛ МОНГОЛ КЛУБИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

МЕДИА КОНСУЛ МОНГОЛ КЛУБИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

   Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах санаачлагчид болох Медиа Консул Монгол клубийнхэн таван жилийн дараа эргэн уулзлаа. Уулзалтаар клубийг анх байгуулж байсан үе болоод ямар үйл ажиллагаа явуулдаг байсан тухай дурсамж түүхээ хуваалцан, ХМЗ-ийн өнөөгийн байдал, хүрсэн үр дүн, амжилтын талаар санал бодлоо хуваалцлаа.

   Медиа Консул Монгол клубийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагыг бий болгох, ёс зүйг төлөвшүүлэх хүсэл эрмэлзэлтэй хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл 2014 онд байгуулжээ. Улмаар хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг бий болгох, сэтгүүл зүйн салбарт ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилго дор тэд нэгдэж байв. 


   Тус клубийн гишүүн Д.Цэрэнжав “Манай клуб зорилгодоо хүрч түүхэн үүргээ биелүүлсэн. Сайн дурын үүсгэл санаачилга дор хараат бус Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулах л бидний гол зорилго байв. Нэгэнт бий болсон хамтын нэгдлээ цаашид бид хөгжүүлж авч явах болно. Мэдээж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх чиглэлд дуу хоолойгоо илэрхийлэх нь бидний үүрэг” хэмээн онцлов.

   Клубийн зохицуулагч асан У.Тамир “Клуб байгуулагдсан цагаасаа эхлэн 7 хоног бүр тогтмол уулзалт хийж өөрийн орны хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудлыг бусад орныхтой харьцуулан ярилцаж, сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг, сэтгүүлчдийн бүтээл дээр ёс зүйн ямар алдаа байна гэдгийг хэлэлцэх зэргээр ур чадвараа хөгжүүлдэг байсан нь өнөөгийн ХМЗ-ийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн тустай байсан” хэмээн дурслаа.

   Медиа Консул Монгол клубийн гишүүд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах, үр нөлөөг дээшлүүлэхэд зөвлөж, дэмжлэг үзүүлж байхаа энэ үеэр илэрхийлсэн юм.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД