Судалгааны зорилго: Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-өөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” (JEF) нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, сэтгүүл зүйн ёс зүй, олон нийтийн итгэл, мэдээллийн орчны өөрчлөлт, технологийн нөлөө болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцдэг мэргэжилтнүүдийн талбар юм.
Сүүлийн жилүүдэд Хиймэл оюун (AI)-д суурилсан хэрэгслүүдийг редакцын ажил, контент боловсруулах, хэлний хөрвүүлэг, мэдээлэл түгээх, дүрс болон видео контент бүтээх зэрэгт өргөн ашиглах болсон нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй, редакцын хариуцлага, ил тод байдал, олон нийтийн итгэлтэй холбоотой шинэ сорилтуудыг бий болгож байна. ХМЗ-өөс 2026 оны 9 дүгээр сард зохион байгуулах “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар хэвлэл мэдээллийн салбар дахь Хиймэл оюуны хэрэглээ, түүнтэй холбоотой ёс зүйн сорилт, олон нийтийн итгэл, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлын асуудлыг олон талт оролцоотойгоор хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймд форумын үеэр танилцуулах судалгааны илтгэлүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэх, нотолгоонд суурилсан хэлэлцүүлгийн үндэс болгох зорилгоор судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр энэхүү сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Судалгааны ажлын сэдэв болон хамрах хүрээ:
Судалгаа №02 нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа болох сэтгүүл зүйн ёс зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, Ёс зүйн хорооны шийдвэр, гомдлын чиг хандлага болон редакцын хариуцлагатай шууд уялдсан байх. Үүнд, “Сэтгүүл зүйн ёс зүйн зарчмын хэрэгжилт: редакцын түвшний сорилт” сэдвээр “ХМЗ-ийн ёс зүйн зарчмууд редакцын өдөр тутмын ажилд хэрхэн хэрэгжиж буй болон сэтгүүлч, редакторууд ямар нөхцөлд ёс зүйн шийдвэрийг хэрхэн гаргадаг, редакц дотооддоо ёс зүйн хяналт, засвар, залруулгын ямар механизм ашиглаж буй, ХМЗ ба редакцын харилцаа холбоо”-г судлах.
Материалуудыг нэгтгэн нэг файлаар монгол болон англи хэлээр 2025 оны 6 дугаар сарын 12-ны дотор дараах хаягаар илгээнэ үү:
Хэнд: Хэвлэл Мэдээллийн Зөвлөл
Гарчиг: JEF Cудалгаа боловсруулах, илтгэл танилцуулах
И-мэйл: bolormaa@mediacouncil.mn
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу: //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2026/05/21/b5tir3eu1qw5jtz7/JEF 2026_Sudalgaa ToR.pdf