Төслийн санал ирүүлэх тухай

Төслийн санал ирүүлэх тухай

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд залуучууд болон эмзэг бүлгийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Монголын иргэний нийгмийн байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр (төсөл) зарлаж байна.

Энэхүү хөтөлбөр (төсөл) нь Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд, мөн бусад холбогдох орчинтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжих зорилготой.

 

Төслийн санал илгээхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.

  • Төслийн санал ирүүлэх тухай мэдээлэлд дурдсан файлуудыг англи хэлээр, PDF файл хэлбэрээр dw-akademie.mongolia@dw.com хаяг руу илгээнэ. Имэйлийн гарчгийг дараах байдлаар бичнэ:
    “Application FSTP: Strengthen Social Services and Community Voices”

  • Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа:
    2026 оны 2-р сарын 24-ний Мягмар гараг, 23:00 цаг (Монголын цагаар)

Application Form - FSTP Social Services Community Voices

Call for Applications - FSTP Social Services Community Voices

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Г.Ундрам (202.126.89.142) 2026-02-06 15:57:01
Монгол хэлээр бичиж болох уу.