Мэдээ, мэдээлэл

“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ба ЁС ЗҮЙН ЗАРЧИМ, ХЭМ ХЭМЖЭЭ” арга хэмжээнд оролцлоо
“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ба ЁС ЗҮЙН ЗАРЧИМ, ХЭМ ХЭМЖЭЭ” арга хэмжээнд оролцлоо

“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ба ЁС ЗҮЙН ЗАРЧИМ, ХЭМ ХЭМЖЭЭ” арга хэмжээнд оролцлоо

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх хамгаалагч-Ёс зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтад ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүйн нийтлэг алдаа” сэдвээр илтгэл танилцууллаа.

 

Сургалт, уулзалтын үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” сэдвээр, мөн тус комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, хориглох заалт” сэдвээр тус тус мэдээлэл хийв. 

 

Уг арга хэмжээ “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор зургаадугаар сарын 9-ний өдөр болсон бөгөөд Өдрийн сонин, Baabar.mn, Gogo.mn, Eagle.mn, Isee.mn, Ivoice.mn, Tsahiur.mn, Tug.mn, Zugii.mn, Ubn.mn, Unuudur.mn, Ugluu.mn, See.mn, Eagle TV зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 15 сэтгүүлч оролцсон юм.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД