Мэдээ, мэдээлэл

ХМЗ-ийн Ажлын албанд мэргэжилтэн шалгаруулж авна
ХМЗ-ийн Ажлын албанд мэргэжилтэн шалгаруулж авна

ХМЗ-ийн Ажлын албанд мэргэжилтэн шалгаруулж авна

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ нь хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор ажилладаг.  

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээллээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг чиг үүрэг бүхий ХМЗ-ийн Ажлын албанд мэргэжилтэн шалгаруулж авна. 

 

Ажилтанд тавих шаардлага: 

 

  • Нийгмийн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлээр төгссөн бол давуу тал болно/ 

  • Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо болон сэтгүүл зүйн ёс зүйн асуудлаар мэргэших хүсэл сонирхолтой 

  • Монгол хэлний бичгийн өндөр мэдлэгтэй

  • Баримт бичиг боловсруулах, шүүн тунгаах, дүгнэлт хийх ур чадвартай

  • Ёс зүйтэй, шударга, хариуцлагатай, нягт нямбай, уян хатан 

  • Багаар болон бие даан ажиллах, манлайлах чадвартай 

  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг

  • Харилцааны болон зохион байгуулах өндөр чадвартай

 

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл info@mediacouncil.mn хаягаар CV-гээ ирүүлнэ үү. 


 

ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД