Мэдээ, мэдээлэл

Редакцын уулзалтад Гэрэл плас медиа групп ХХК-ийн редакторууд оролцов
Редакцын уулзалтад Гэрэл плас медиа групп ХХК-ийн редакторууд оролцов

Редакцын уулзалтад Гэрэл плас медиа групп ХХК-ийн редакторууд оролцов

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Гэрэл плас медиа групп ХХК-ийн Парламент ТВ, Gerelnews.mn мэдээллийн сайтын сэтгүүлч, редакторуудтай уулзалт хийлээ. 

 

Уулзалтын үеэр сэтгүүлч, редакторууд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь Монголд хэрхэн ажилладаг болохыг тодотгон асууж байсан юм. Тэдний асуултад ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Бид хэвлэлийн эрх чөлөөг дэмжихийн зэрэгцээ нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг бий болгохоор зорьж ажилладаг. 2015 онд хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага Монгол Улсад бий болсноор дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 88 дугаар байрнаас урагшилж 54-т орж байлаа. Учир нь өөрийн зохицуулалт нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны алдааг шүүхээр хэлэлцэх биш салбарын байгууллага нь хуралдаж, алдаа гаргасан бол засаж, сайжруулах зөвлөмж өгдөг. Иймээс хэвлэлийн эрх чөлөөг хэмжих шалгуур үзүүлэлт болдог. Шүүхийн тогтолцоо нь редакц, сэтгүүлчид мөнгөн торгууль оногдуулж, цаашлаад хорих гэх мэт хуулийн хатуу зохицуулалтыг хэрэглэж байдаг. Гэтэл ажлаа хийж байхдаа сэтгүүлч мэргэжлийн  алдаа гаргавал түүнийг хэлж өгч, дахин алдаа гаргахгүй байхыг сануулж, салбарт ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх нь чухал.” гэж хэллээ. 

 

Уулзалтыг Гэрэл плас медиа групп ХХК-ийн дэд захирал С.Сумхүү “Монголын сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж, өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Олон асуудлыг хөндсөн, шинэ санаа өгсөн, мэдлэг, мэдээлэл арвин уулзалт боллоо” гэж дүгнэсэн юм.  

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД