Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөл хуульчтай боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл хуульчтай боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл хуульчтай боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагын шийдвэрээр судлаач Л.Галбаатарыг тус байгууллагын хуульчаар томилон ажиллуулахаар болжээ. Хуульч, судлаач Л.Галбаатар нь Монголын Хуульчдын холбоо болон Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Тэрээр хэвлэл мэдээлэл, хүний эрх, нийгэм шинжлэлийн салбарт хэрэгжүүлсэн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн мониторинг”, “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ”, “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт”, “Коронавируст халдвар буюу ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ иргэний болон улс төрийн эрхэд нөлөөлөх нь” гэх мэт томоохон судалгаа шинжилгээний ажилд судлаачаар оролцсон туршлагатай юм.

 

“Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, бэхжүүлэх зорилгын хүрээнд өөрийн зохицуулалтын тогтолцоог тогтвортой, тууштай, урт хугацаанд төлөвшүүлэхийн тулд мэргэжлийн чадварлаг хуульч, зөвлөхтэй болох нь чухал юм” хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцоллоо.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД