Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд “ЦАХИМ САЙТЫН СЭТГҮҮЛЧ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд “ЦАХИМ САЙТЫН СЭТГҮҮЛЧ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнд “ЦАХИМ САЙТЫН СЭТГҮҮЛЧ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.  

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нягтлах гомдлыг хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг. 

 

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь хэвлэл мэдээллийн эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийтийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.) 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т - “Удирдах зөвлөлийн гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох” тухай заалтын дагуу ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр цахим сайтын СЭТГҮҮЛЧДИЙГ төлөөлөн ажиллах 1 хүнийг сонгон шалгаруулна.   

 

Тус гишүүн нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 

  1. Хэвлэл мэдээллийн салбарт доод тал нь 5 жил ажилласан

  2. Одоо цахим сайтын сэтгүүлч/редактороор ажиллаж буй (Сайтын эзэн, хувь эзэмшигч биш байх)

  3. Хэвлэл мэдээлийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 

  4. ХМЗ-ийн гишүүн нь ёс зүйн стандартыг төлөвшүүлэхэд сайн дураараа, үнэ төлбөргүй ажилладаг тул үүнийг хүлээн зөвшөөрсөн байх 

  5. Удирдах зөвлөлийн гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж, хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.

 Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагаас өмнө уг холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү. 

 

ХМЗ-ийн Ажлын алба

Холбогдох утас: 70000160 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД