Хэвлэл мэдээллийн зөвлөл иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч байна

 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь 2015 оны 4 дүгээр сарын 14-нд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”, “Гомдол санал хүлээж авах журам”-аа батласнаар 4 дүгээр сарын 22-ноос эхлэн ард иргэдээс сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээн авч эхлээд байгаа юм.

Иргэн та сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэж нэвтрүүлсэн ямар нэгэн нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага гэх мэт сэтгүүл зүйн бүтээлийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзвэл Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргаж болно. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь:
  • Хэвлэлийн эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэх
  • Сэтгүүлзүйн салбарт ёс зүйн төлөвшлийг хөгжүүлэх
  • Сэтгүүлчийн хараат бус байх эрхийг хамгаалах
  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгогоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага юм.
Санал хүсэлт өгөх