img
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан УРИАЛАХ НЬ
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
img
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХМЗ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах, түгээх” заалтад ХЗДХЯ нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан ХМЗ-ийн байр суурийг нэгтгэх, энэ талаар хэлэлцэж цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Уг хурлаар дараах байр суурийг нэгтгэсэн болно.
img
УРИАЛГА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна.
img
Хэвлэл мэдээллийн редакцуудыг сонгуулийн үеэр ёс зүйтэй ажиллахыг уриалж байна
Монгол Улс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг онцгой нөхцөл байдалд, олон сорилтын дунд хийх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний үндсэн буюу жам ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжтой нөхцөлд ард иргэд улс төрийн сонголтоо бүрэн дүүрэн, итгэл төгс хийж чадна. Иймд цар тахлын үеийн чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн үйл явцад ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН үүрэг, хариуцлага үлэмж их юм.
img
Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудад нухацтай хандахыг УИХ-д анхаарууллаа
Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшл төв ТББ-ууд нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон нийтийн баталгаатай, үнэн бодит мэдээлэл авах эрхийг хамгаалах, сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон нийтийн байгууллагууд юм.