img
Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая! сэтгүүлчдэд илгээх захиа
ЗАХИА: “СЭТГҮҮЛ ЗҮЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА: ЁС ЗҮЙГ ХАМТДАА АМЛАЯ!”
img
Сэтгүүл зүйн ёс зүйн форумын дүгнэлт, зөвлөмж гарлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг тав дахь жилдээ “ЁС ЗҮЙН ҮНЭ ЦЭН: ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАДГАЛЖ, ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХ НЬ” сэдвийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан билээ.
img
СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг хоёрдугаар сарын 24-ний Пүрэв гаригт "Ковид-19: Мэдэх эрх - Сэтгүүлчийн ёс зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулсан билээ.  Ингэхдээ цар тахлын амаргүй нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн салбарын сорилт, сургамжийн талаар хамтдаа хэлэлцэхийг энэ удаагийн форумаар зорьсон бөгөөд салбарын эвсэл, холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлч, редакторууд, судлаачдын төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цар тахлын үеийн иргэний мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг онцлон хэлэлцсэн энэхүү форумын үеэр оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс гарсан санал, зөвлөмж гарсныг ийнхүү толилуулж байна. 
img
“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос нийгмийн хэвлэл мэдээллийг зохицуулахтай холбоотой санал, зөвлөмж гарсныг ийнхүү толилуулж байна. Уг санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад мөн илгээсэн бөгөөд тус харилцааг зохицуулах бодлогын баримт бичгийн үзэл баримтлал, агуулгыг гаргахад хэрэгцээтэй байна хэмээн найдаж байна. 
img
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан УРИАЛАХ НЬ
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
img
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХМЗ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах, түгээх” заалтад ХЗДХЯ нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан ХМЗ-ийн байр суурийг нэгтгэх, энэ талаар хэлэлцэж цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Уг хурлаар дараах байр суурийг нэгтгэсэн болно.