Контент бүтээгчидтэй хамтран ажиллах зар

Контент бүтээгчидтэй хамтран ажиллах зар

Дойче Веллэ Академи нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөлтэй хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” хэмээх төслийг 2023 - 2026 онуудад хэрэгжүүлж байна. 

Иргэний нийгмийн байгууллагууд, нөлөөлөгч, идэвхтнүүдтэй хамтран залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, цахим кампанит ажил зохион байгуулж, тэдний бүтээлч санал санаачилгыг дэмжин ажиллах нь төслийн нэг чухал зорилго юм. 

Энэ хүрээнд бид “Hack the Future” 36 цагийн хакатоныг зохион байгуулж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд залуусын дуу хоолой, цахим оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа бүхий гурван багийг шалгаруулсан. Эдгээр багуудын санал санаачилгыг олон нийтэд танилцуулах, цахим кампанит ажлын хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах “Видео контент бүтээгч” багийг сонгон шалгаруулна. 

Ажлын зорилго ба хамрах хүрээ 

Шалгарсан 3 багийн санал санаачилга, шийдлийг олон нийтэд (ялангуяа залуучууд, шийдвэр гаргагчдад) үр дүнтэй хүргэх, дижитал кампанит ажил өрнүүлэхэд мэргэжлийн видео контент бүтээгч багтай хамтран ажиллана. 

Гүйцэтгэх үндсэн ажил: 

1. Контент бүтээх 

➢ Шалгарсан 3 баг тус бүрийн шийдлийг танилцуулсан үндсэн видео (3-5 минут). Нийт 3 ширхэг. 

2. ТВ Нэвтрүүлэг / Хэлэлцүүлэг (TV Production): 

➢ “Hack the Future” хакатоны үр дүн болон шалгарсан 3 багийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх шинэлэг санааг танилцуулсан тусгай нэвтрүүлэг бэлтгэх. (Хэлбэр нь: Баримтат нэвтрүүлэг, Сурвалжилга эсвэл Студийн хэлэлцүүлэг байж болно). 

➢ Үргэлжлэх хугацаа: 40-50 минут (ТВ-ийн эфирийн стандартад нийцсэн). 3. Сошиал медиад зориулсан богино хэмжээний, хүртээмжтэй видеонууд (Reels/Shorts/TikTok хэлбэрээр). Нийт 12 ширхэг. 

Техникийн болон Агуулгын шаардлага 

1. Чанар: Дүрсний нягтрал 1920x1080 (Full HD) болон түүнээс дээш (4K бол давуу тал).

2. Хэл: Монгол хэлээр (англи хадмал орчуулгатай/subtitle байх шаардлагатай). 3. Харагдах байдал: Европын Холбоо болон төслийн түнш байгууллагуудын лого, харагдацын удирдамж (Visibility Guidelines)-ийг хатуу мөрдсөн байна. 

4. Оюуны өмч: Бүтээгдсэн бүх контентын эх файл (raw materials) болон эцсийн хувилбарын өмчлөх эрх захиалагч талд үлдэнэ. 

5. Хүртээмж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг харгалзан үзсэн байх (дохионы хэл эсвэл тод хадмал г.м).

Видео контентын хэлбэр 

1. ТВ нэвтрүүлэг, хэлэлцүүлэг; 

2. Цахим хэвлэл мэдээллийн контент; 

3. YouTube-ийн хүртээмжтэй контент; 

4. Сошиал медиагийн бусад сувгуудын хүртээмжтэй контентууд; 

Ажиллах хугацаа: 

- 2026.01.05 - 2026.01.25 

Үнийн санал: 20 сая төгрөгт багтаасан байх 

Дараах материалуудыг нэгтгэн нэг PDF файлаар монгол хэлээр 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор ariunchimeg.khasbagana@dw.com хаяг руу “ToR: 1.3.2 Video Content” гарчигтайгаар илгээнэ үү: 

● Контентын хэлбэр, давтамж, хүртээмжийн төлөвлөгөө 

● Ажил гүйцэтгэх үнийн санал /задаргаатайгаар/ 

● Багийн танилцуулга (ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагаа харуулсан байх). Зөвхөн шалгарсан багт 2026 оны 1-р сарын 5-ны дотор хариу илгээнэ. 

Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “”Өөрчлөлтийн дуу хоолой” төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулахад чиглэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.