Мэдээ, мэдээлэл

Сэтгүүлч, редакторууд “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулахын сөрөг үр дагавар” сэдвээр уулзалт хийлээ
Сэтгүүлч, редакторууд “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулахын сөрөг үр дагавар” сэдвээр уулзалт хийлээ

Сэтгүүлч, редакторууд “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулахын сөрөг үр дагавар” сэдвээр уулзалт хийлээ

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулахын сөрөг үр дагавар” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан чөлөөт уулзалтыг 10-р сарын 19-нд зохион байгууллаа. Тус уулзалтад парламентын сурвалжлагчаар ажилладаг 20 гаруй сэтгүүлч оролцож, доромжлох үйлдлийн эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтын талаар санал бодлоо харилцан илэрхийлсэн юм. 

 

Уулзалтын эхэнд ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа Дэлхий нийтийн чиг хандлагад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хариуцлагын асуудлыг авч үзэхдээ “Сэтгүүл зүй” болон “Нийгмийн сүлжээ”-ний зааг ялгааг өндөр түвшинд ялгаж, үүнийг харгалзсан эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтыг хийж байна. Тодруулбал, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой “доромжлох” үйлдлийг эрүүгийн хуулиар шийдвэрлэх бус, иргэний хуулиар түүнчлэн зөөлөн зохицуулалтын замаар буюу редакцад ёс зүйн хариуцлага хүлээх замаар шийдвэрлэдэг туршлага, жишиг тогтоод буйг онцоллоо.  

 

Мөн уулзалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Мэдээллийн төвийн дарга, доктор Б.Болормаа “Хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлага, үндэслэл болон Доромжлох үйлдэл” сэдэвт итгэл тавьсан юм. 

 

Уулзалтад оролцсон GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн “НҮБ-аас Монгол Улсад “Хүнийг хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэж болохгүй” гэдэг агуулгатай зөвлөмж өгсөн байна. Гэтэл үүнийг нь Монгол Улсын Засгийн газар буруугаар ашигласан байж болзошгүй байна. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж буй хэлбэр шүү дээ. Улс, нийгэмд хохирол учруулахуйц сөрөг нөлөөтэй буруу үйлдлийг илчилж, ил тод шударгаар шүүмжилсний төлөө “доромжилсон” гээд гэмт хэрэгтэн болгох нь хэр зохистой вэ гэдгийг бодлого боловсруулагчдаас тодруулах нь зүйтэй ” гэв.

 

Уулзалтын төгсгөлд оролцогчид хэвлэл мэдээллийн салбарынхан “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д тусгасан “доромжлох” заалтад соргогоор хандаж, олон нийтийг мэдээллээр хангах, уг хуулийн төсөл батлагдсанаар олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөхийг хэлэлцлээ.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД