“Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал” сэтгүүл зүйн бүтээлийн үзэсгэлэн гарлаа

“Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал” сэтгүүл зүйн бүтээлийн үзэсгэлэн гарлаа

 

Гуравдугаар сард “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн виртуал редакц хоёр сэдэв зарласны нэг нь “Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал” билээ. Энэхүү сэдвийн хүрээнд сэтгүүлчдээс нийтлэл, ярилцлага, подкаст, видео контент бүхий 15 бүтээлийг хүлээн авч, шилдгүүдээ тодруулсан юм. 

 

Тус сэдвийн шилдэг бүтээлээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ч.Болортуяагийн “Эмэгтэйчүүд үргэлж илүү их шүүмжлүүлсээр байх уу” нийтлэл, Ivoice.mn сайтын сэтгүүлч Б.Должинжавын “Миний охин улс төрч болох эрхтэй” нийтлэл, Graph.mn сайтын “Өөрөө өөрийгөө аварсан Удвалын түүх” видео контентууд тус тус шилдгээр шалгарлаа. 

 

Мөн энэхүү бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, 2024 оны 3 дугаар сарын 28-нд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” симпозиумын үеэр хүрэлцэн ирсэн 70 гаруй хүнд толилуулсан юм. 

 



 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.