Мэдээ, мэдээлэл

"Дорнод" сонины 20 жил, "Дорнод" телевизийн 10 жилийн ойн тохиож байна

"Дорнод" сонины 20 жил, "Дорнод" телевизийн 10 жилийн ойн тохиож байна

Өнөөдөр "Дорнод" сонины 20 жил, "Дорнод" телевизийн 10 жилийн ойн тохиож байна.

 

Хэвлэл мэдээллийн салбарт “Дорнод” сониноос анхны гараагаа эхэлсэн тэд үйл ажиллагааны хүрээгээ тэлж 2016 оноос “Дорнод медиа” группыг байгуулсан юм. Энэ хүрээнд “Дорнод” сонин, “Дорнод” телевиз, “Дорнод зон” сэтгүүл, Дорнод медиа сайт үйл ажиллагаа явуулж, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос хүлээн авах боломжийг олон нийтэд олгож байна. 

 

“Дорнод” сонин нь 2002 оны 12 дугаар сарын 10-нд анхны дугаараа гаргасан. Орон нутгийн улс төр мэдээллийн 10 хоног тутмын чөлөөт хэвлэл юм. Сонин одоогоор нийслэл, 21 аймаг, өөрийн аймгийн сум, төв хөдөөд 1000 орчим уншигчтай. Дорнод аймгийн хэмжээнд баг, хөдөөд хүрдэг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл билээ. 

 

Харин “Дорнод” телевиз нь 2010 онд байгуулагдсан бөгөөд “Бодитоор харуулж, Үнэнийг мэдээлнэ” уриан дор байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэдээ, нийтлэл нэвтрүүлэх редакцын бодлоготой.

 

Тус сонины эрхлэгч, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны анхны гишүүдийн нэг, Б.Туяа нь хэвлэл мэдээллийн зөвлөлийн найман жилийн түүхийг бичилцэж, Ёс зүйн хорооны үйл ажиллагаанд тасралтгүй оролцон, ёс зүйн өөрийн зохицуулалтыг тууштай дэмжиж, зөвлөлийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу орон нутагт ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэн ажиллаж буйд нь талархал илэрхийлж, түүхт ойн баярын мэнд дэвшүүлж байна.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД