Мэдээ, мэдээлэл

Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийн сургалт Сэлэнгэ аймагт болов
Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийн сургалт Сэлэнгэ аймагт болов

Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийн сургалт Сэлэнгэ аймагт болов

Сэлэнгэ аймгийн хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага, иргэд/иргэний нийгмийн төлөөлөл бүхий 9 хүнтэй Үйл ажиллагааны баг III байгуулагдаж, хямралын үед мэдээлэл харилцааны ажлыг оновчтой явуулах мэдлэг, чадварт суралцах сургалтад хамрагдлаа. 

 

2023 оны 2 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд болсон тус сургалтыг олон улсын хөтөлбөрийн дагуу дотоодын сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд “Хямралын мэдээллийн харилцаа”, “Хямралын үеийн талуудын үүрэг, оролцоо”, “Мэдээллийг оновчтойгоор хүргэх аргууд”, “Мэдээллийг нягтлах, үнэлэх”, “Мэдээллийн багц бэлтгэх” зэрэг сэдэв, агуулгын хүрээнд онол болон практик хосолсон байдлаар хийсэн юм. 

 

Сургалтын талаар оролцогч Н.Ганбат “Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн уялдаа холбоог хангаж ажиллахад учирч буй саадыг олж харлaa, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал юм байна” гэж дүгнэлээ. 

 

Сэлэнгэ аймгийн үйл ажиллагааны багт төрийн байгууллагыг төлөөлж Хилийн цэргийн 0243-р ангийн Захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Ганбат, Онцгой байдлын газрын Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Ганчимэг, ГИХХБДГ-ын хяналтын улсын байцаагч Ш.Даринчулуун нар багтжээ. Харин иргэд, иргэний нийгмийг төлөөлж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны сумын тэргүүн Г.Отгон, Сэлэнгэ аймаг дахь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга  Э.Саранчимэг, Хөгжлийн хүч ТББ-ын нарийн бичгийн дарга Э.Намуунцэцэг нар, хэвлэл мэдээллээс Сэлэнгийн мэдээ сонины эрхлэгч Ч.Отгонцэцэг, Сэлэнгэ цахим ТВ-ийн сэтгүүлч Д.Туул, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Одонтунгалаг нар оролцож байна. 

 

Тус баг нь сургалтаас сурч мэдсэн зүйлсдээ үндэслэн хямралын үеийн мэдээлэл харилцааны туршилтын төслийг хэрэгжүүлэх юм. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД