Мэдээ, мэдээлэл

Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийг чадавхжуулах сургалт эхэллээ
Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийг чадавхжуулах сургалт эхэллээ

Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийг чадавхжуулах сургалт эхэллээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт төслийн II шатыг хэрэгжүүлж буй билээ. 

 

Төслийн хүрээнд хямрал, гамшиг, ослын үед иргэдэд баталгаатай мэдээллийг түгээхэд чиглэсэн хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн оролцоо бүхий Үйл ажиллагааны баг II бүрдээд байна. Баг нь дээрх нөхцөл байдал үүссэн үед үр дүнтэй мэдээлэл харилцааны ажил явуулахад чиглэсэн сургалтад хамрагдах бөгөөд зорилтот бүлэгт хандсан мэдээлэл харилцааны туршилтын төслийг хэрэгжүүлэх юм. 

 

Чадавхжуулах сургалт нь 12 дугаар сарын 5-аас эхэлж, “Хямралын мэдээллийн харилцаа”, “Хямралын үеийн талуудын үүрэг, оролцоо”, “Мэдээллийг оновчтойгоор хүргэх аргууд”, “Мэдээллийг нягтлах, үнэлэх”, “Хүртээмжтэй харилцаа холбоо тогтоох” зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байна. Сургалтыг олон улсын хөтөлбөрийн дагуу дотоодын сургагч багш нар удирдан явуулж байна.


“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран амжилттай хэрэгжүүлж буй. Төслийн I шатны тухай мэдээллийг эндээс үзэх боломжтой.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД