Мэдээ, мэдээлэл

Редакцын уулзалт Bolod.mn сайтаар үргэлжиллээ
Редакцын уулзалт Bolod.mn сайтаар үргэлжиллээ

Редакцын уулзалт Bolod.mn сайтаар үргэлжиллээ

Хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөө болон ёс зүйн зарчмын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор редакцуудад манай байгууллагаас тогтмол уулзалт зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалт есдүгээр сарын 20-ны өдөр Bolod.mn сайтад боллоо. 

 

Уулзалтын талаар bolod.mn сайтын Гүйцэтгэх захирал Б.Мөнхзул “Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа болон өнөөгийн монголын сэтгүүл зүйд тулгамдаж байгаа асуудлын талаар маш тодорхой мэдээлэл авлаа. Ялангуяа бидэнд салбарын өөрийн зохицуулалт ямар чухал ач холбогдолтой болохыг сайн ойлгосон. Олон асуудлыг хөндсөн, шинэ санаа өгсөн, мэдлэг, мэдээлэл арвин маш үр өгөөжтэй уулзалт байлаа” хэмээсэн юм. 

 

 

Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа редакцын бодлого, ёс зүйн зарчим нь олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл үнэмшил эерэг нөлөө үзүүлдэг тухай тодотгон хэлэв. 

 

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нь Монгол Улсын Үндсэн Хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөхийн илэрхийлэл билээ. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД