Мэдээ, мэдээлэл

Зууны мэдээ, GOGO.mn редакцууд менторшип хөтөлбөрт хамрагдахаар боллоо
Зууны мэдээ, GOGO.mn редакцууд менторшип хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Зууны мэдээ, GOGO.mn редакцууд менторшип хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу менторшип хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байна. Менторшип хөтөлбөрийн эхний шат болох редакц чадавхжуулах 12 цагийн сургалтад МҮОНР-ийн 3-р суваг Р3 ФМ радио, Зууны мэдээ сонин, GoGo.mn сайт болон Малчин ТВ-ийн редакцууд хамрагдсан юм. Сургалтад хамрагдсан редакцууд дундаас сургалтын оролцоо, менторшип хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэл, идэвх санаачилгад тулгуурлан Зууны мэдээ сонин, GoGo.mn мэдээллийн сайтад менторшип хөтөлбөрийг энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. 

 

GoGo.mn редакцын хувьд ВВС-ийн олон улсын стандартыг нэвтрүүлэн өөрсдийн бодлого үйл ажиллагаатайгаа уялдуулах, өдрийн ОНЦЛОХ мэдээний эх сурвалждаа хүйсийн тэнцвэрийг хангах, эх сурвалж, зураг дүрс, контентоо жендэрийн мэдрэмжтэйгээр сонгох, боловсруулах төлөвлөгөөтэй байна.  

 

Харин Зууны мэдээ сонины хувьд редакцын бодлогоо шинэчлэж, жендэрийн мэдрэмж, оролцоог хангах зэргийг тусгахаар төлөвлөсөн юм. 

 

Тус хоёр редакцад хэрэгжих “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөр нь хоёр сарын хугацаанд явагдах юм. Энэхүү хөтөлбөрийг “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгээр зохион байгуулж байна.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД