Мэдээ, мэдээлэл

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаар У.Тамирыг сонголоо
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаар У.Тамирыг сонголоо

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаар У.Тамирыг сонголоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан хоёрдугаар сарын 18-нд боллоо. Хурлаар УЗ-ийн даргаар У.Тамирыг, дэд даргаар С.Шаравдоржийг сонгов.  

 

У.Тамир нь Монгол улсад анхны бие даасан хараат бус хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагыг үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг бөгөөд 2015 оноос Ажлын албаны дарга, УЗ-ийн гишүүн, дэд дарга зэрэг сонгуульт ажлыг хашиж ирсэн олон нийтийн төлөөлөл юм.  

 

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс дөрвөн хүнийг квотын дагуу сонголоо. Тодруулбал, радио, телевизийн сэтгүүлчдийг төлөөлөх гишүүнээр С1 телевизийн Программын албаны дарга Г.Тэгшжаргалыг, сонин, сэтгүүлийн эзэн/эрхлэн гаргагчдыг төлөөлөх гишүүнээр Зууны мэдээ сонины  ерөнхий эрхлэгч Д.Отгонбаярыг, олон нийтийн төлөөллөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн багш, профессор, доктор Л.Ариунаа нарыг сонгосон юм.

 

Удирдах зөвлөлийн гишүүд 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн жилийн тайланг хэлэлцэн дүгнэж, 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлав. 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД