Мэдээ, мэдээлэл

"Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамж гарлаа

"Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамж гарлаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн шаардлага юм. Иймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "Жендэрийн мэдрэмж-Ёс зүйтэй сэтгүүл зүй" редакцуудад зориулсан удирдамжийг бэлтгэн гаргалаа.
Удирдамжийг олон улсын туршлага, дотоодын нөхцөл байдалд тулгуурлан боловсруулсан бөгөөд редакцын үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах, хэвлэл мэдээллийн агуулгыг жендэрийн мэдрэмжтэйгээр бүтээх, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг ёс зүйтэйгээр сурвалжлах гэсэн агуулгуудыг багтаасан. Үүнд:
 
  • Нэгдүгээр бүлэг: Редакцын үйл ажиллагаан дахь жендэрийн тэгш байдал
  • Хоёрдугаар бүлэг: Хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш байдал
  • Гуравдугаар бүлэг: Жендэрт суурилсан хүчирхийллийг сурвалжлах нь
 
Бид эдгээр мэдээллээ цаг нартай уралдан ажилладаг мэдээллийн редакцуудын завгүй хэмнэлд нийцсэн, ашиглахад дөхөм гарын авлага хэлбэрээр танд хүргэхийг хичээлээ. Энэхүү удирдамжийг редакцын нийтлэлийн бодлогодоо тусгаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр жендэрийн тэгш байдлыг хангахад танай байгууллага тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна.
 
Холбоос:

 

//resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2021/10/27/oo3fo0f6bq6qzccq/Genderiin_medremj_yos_zuitei_setguul_zui_udirdamj.pdf

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД